зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Коммунизмын хар ном уншигчдын гар дээр очлоо

2013-2-25
0
ЖИРГЭХ

527-13505460936677(1)   Ардчилсан намын ахмад зүтгэлтэн, орчуулагч Я.Дүгэрийн орос хэлнээс орчуулсан “Коммунизмын хар ном”-ын нээлт “Интерном”-ын дэлгүүрт боллоо. Номын нээлтэд Ардчилсан намын нарийн бичгийн дарга нар болон эрдэмтэн судлаачид оролцож номын талаарх сэтгэгдлээ хуваалцаж, коммунизмын түүхэн бодит үнэнийг илчилсэн дэлхийн судлаач, эрдэмтэдийн томоохон бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлсэн нь маш чухал үйл явдал боллоо гэж онцолж байсан юм.
    Номын нээлтийн үеэр “Коммунизмын хар ном”-ыг орчуулсан Я.Дүгэр “Энэ номыг орчуулах санаа анх 2009 онд төрсөн. Нацагдоржийн нэрэмжит номын санд орос хэл дээр анх уншиж, хэсэгчлэн оруулж эхэлсэн. Номын санд ганцхан байгаа номыг авч болохгүй тул хуулбарлан авсан. Дараа нь интернетээс бүрэн эхээр нь олж авч байлаа. Сүүлийн хоёр жил тасралтгүй номын орчуулга дээрээ суусан. Өмнө нь орос хэлний, шатрын номууд орчуулдаг байсан. Гэтэл “Коммунизмын хар ном”-ын орчуулга дээр сэтгэл зүйн хувьд их хямарч байсан. Арга ч үгүй биз. Коммунизм нэрийн дор дэлхийн 95 сая хүн үгүй болсон. Нэг хэв загвараар дэлхийн хүн төрөлхтнийг үгүй хийсэнд жигшиж зэвүүцэн орчуулсан. Бид хүртэл 70 жил тэр загварт автаж амьдарч ирсэндээ маш их харууссан.” гэсэн юм.
 
   Коммунизмын хар ном Европын орнуудын 10 гаруй эрдэмтэн, судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн аж. Коммунист орнуудын олон жил нууцлагдсан архивын материалуудад суурилан бүтээжээ.
Дэлхийн эрдэмтэн судлаачид “Коммунизмын хар ном”-ыг марксист ленинист сургааль буюу бусдын үзэл санааг нухчин дарахыг зорьж өмчгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй, бурхан шашингүй, хүн төрөлхтөнийн нийтлэг ёс суртахууныг уландаа гишгэж, уламжлалт төрт ёс, хуулийг гажуудуулдагаараа коммунизм нь угаас гаж, ялт тогтолцоо байсан гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулахыг зорьж бүтээсэн гэдгээ онцолсон байна.
 
Коммунизмын хар номын өмнөтгөлөөс...
 

527-13505460936677(1)  АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь: Москвад ханиахад Монголд найтааж байсан түүхтэй
 
Европын хэд хэдэн орны эрдэмтэн судлаач нарын бичсэн “Коммунизмын хар ном” хэмээх суурь бүтээл уншигчдын гар дээр очиж байна. Зохиогчдын баг ХХ зууны хүн төрөлхтөнд энгүй их гамшиг, сүйрэл авчирсан хүрэн тахал фашизмаас өмнө үүсч, түүнээс удаан оршин тогтнож, дөрвөн тивд халдварлан ардаа үй түмэн хүний аймшигт эмгэнэл, нийгмийн хоцрогдол, ёс суртахууны гажуудал үлдээсэн “улаан тахал” коммунизмын гэмт хэргүүдийг тодорхой ба баримттайгаар дэлгэн харуулжээ... Харамсалтай нь Хар номд Монголын тухай нэг ч өгүүлбэр ороогүй ажээ. Гэхдээ “эрх чөлөөний” замаар орсон дэлхийн хоёрдахь орон буюу коммунист ЗХУ-ын колони болсон. Бидний өнгөрсөн түүх гашуун байсан. Үндэсний сор болсон 40 мянган хүнээ алуулж, 700 гаруй сүм хийдүүдээ нураалгаж, ядуурч, амьд ямаагаа тоглоомон ямаанаас, Эрдэнэтийн зэсээ ч дэлхийн зах зээлийн ханшаас хэд дахин хямд өгч, “Москвад ханиахад Монголдоо найтааж ирсэн” түүх бий. Мал сүрэг яаж ч зүтгээд 24 сая хүрээгүй. 1000 хүнд ногдох автомашин, харилцах утас зэрэг ойлголт бараг байгаагүй, хомсдол ядуурал бүр дасал болсон үе саяхан. Хамгийн аймшигтай нь ёстой нөгөө “бараа нь харагдлаа гэдэг ч баригдаад өгдөггүй” “саруул сайхан ирээдүй”, “мэргэн сургаал”-д хууртсан, гол нь нэгийг бодсон ч өөрийг хэлдэг буюу “айж явбал аминд тустайг” яс махаараа ойлгосон хүмүүс үнэнийг мэддэггүй байлаа.
 
527-13505460936677(1)АН-ын ОНХХ-ийн дарга О.Чулуунбилэг: Коммунизм зөвлөлт маягийн хүнийг үй олноор нь “үйлдвэрлэж” ээ

 Коммунизм зүгээр нэг үл гүйцэлдэх үзэл санааны түүх төдий биш юм. Энэ үзлийн хамгийн хорлонтой нь HOMOSOVEITICIUS буюу зөвлөлт маягийн хүнийг үй олноор нь “үйлдвэрлэж” үлдээдэгт байгаа билээ.   Судлаачдын тодорхойлж буйгаар хомосоветус хүн нь коммунизмын дараах бүхэл бүтэн нэг үеийнхнийг хамаарч болох гэнэ. Аливаа асуудалд шийдвэр гаргахдаа өөрөө биш улс төрийн нам, төрийн дарга анги юмуу лам, бөө, шидтэнийн үгээр шийддэг боловч гаргасан шийдвэрт нь үргэлж гомдоллосоор бусдад хувь заяагаа даатгах сэтгэхүйтэй хүмүүс нийгмийн олонхыг бүрдүүлсэн хэвээрээ байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    6 цаг 42 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    18 цаг 14 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    18 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    19 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    19 цаг 15 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    19 цаг 30 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 38 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    20 цаг 6 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК