“Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгын хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна. "Кино нэгтгэл"-ийн ахмадын хорооныхон түүнийг кино үйлдвэрийн газрыг барилгын компаниудаднаймаалцсан, санхүүжилтын мөнгийг хувьдаа завшсан хэргээр өнгөрсөн нэгдүгээр сард Авилгатай тэмцэх газарт өгсөн. Харин АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй хэмээн Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна.Үүнээс гадна Ж.Солонгыг СТА тэмдгийг хуурамчаар үйлдэж дөрвөн хүнд өгсөн гээд байгаа. Тэрээр өнгөрсөн сар шинийн баярын өмнө дөрвөн хүнийг СТА цолоор шагнахаа мэдэгдэж, баярын дараа тэмдэгээ өгнө хэмээн үнэмлэхийг нь өгчээ. Гэвч үнэмлэх хэвлэсэн цаас, сайдын гарын үсэг, бичиглэл зэрэг нь ч хуурамч болохыг тогтоосон төдийгүй сайдын тушаал, үнэмлэхийн дугаараар шүүж үзэхэд өмнөх сайдын үед ч бүртгэгдээгүй байсан аж.




















































Сэтгэгдэл (1)