Өчигдөр шөнө Английн премьер лигийн ээлжит тойргийн тоглолт болж өнгөрсөн билээ. Өчигдрийн тоглолт Манчестер Сити болон Челси клубуудын хооронд болсон юм. Тус тоглолтонд Манчестер Ситигийхэн илүүрхэж 2:0 –ийн харьцаагаар Лондоны клубыг буулгаж авсан. Харин энэ тоглолтын үеэр их аварга Д.Дагвадорж өөрийн дэмждэг багаа ялуулахын тулд маань мэгзим хүртэл уншин гуйж байжээ.Тэр тоглолтын үеэр өөрийн твиттер хуудсандаа “ Шинийн 15-ны сар Челсиг минь ивээгээч” хэмээн бичжээ. Гэсэн хэдий ч түүний хайртай баг ийнхүү ялагдал хүлээн энэ жилийн Премьер лигийн цомыг өргөх эсэх нь улам бүр холдсоор байгаа юм.




















































Сэтгэгдэл (9)