
Францын Канн хотноо өнөөдөр Олон улсын оюуны спортын фестиваль эхэлж байна.

Францын Канн хотноо өнөөдөр Олон улсын оюуны спортын фестиваль эхэлж байна. Уг фестиваль нь 100 буудалт даам, бирж, шатар, рубик шоо, судоку гэх зэрэг оюуны спортын 20 гаруй төрөлд зохион байгуулагдаж байгаа юм. Харин манай улсаас эх орноо төлөөлөн 100 буудалт даамны төрөлд Д.Баттулга, Д.Эрдэмбилиг нар оролцож буй. Тэд өнгөрсөн бямба гарагт эх орноосоо мордсон. Уг фестиваль найман хоног үргэлжилж, ирэх сарын таванд аваргуудаа тодруулна.