Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт 5 хүчингийн хэрэг бүртгэгджээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгөхийг хориглож анхааруулга өгсөн учраас тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Гэхдээ амралтын өдрүүдэд гарсан эдгээр гэмт хэрэгт хохирогчдын зарим нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Мөн хэрэгт холбогдсон сэжигтэн этгээдүүд уг хэргийг бүгд согтуугаар үйлдсэн байна. Тэднийг одоо 461-р хорих ангид саатуулан байцааж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүүхдээ оройн цагаар ганцааранг нь явуулах, хамаатны найдваргүй эрэгтэй хүнтэй хамт үлдээхгүй байхыг сануулж байна. 



















































Сэтгэгдэл (1)