МАХН өнөөдрөөс "Шударга ёс - Олон нийтийн чөлөөт индэр" нэртэй чөлөөт хэлэлцүүлэг явуулахаар болоод байна. МАХН-ын төв байранд болох энэ хэлэлцүүлэгт иргэд ямар нэгэн бүртгэлгүй оролцож өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой аж. Хэлэлцүүлэг өнөөдөр, маргааш буюу 02 сарын 25-26 өдрүүдэд 14 цагаас болно. МАХН-ын 200 гаруй төлөөлөгч оролцох Бага чуулган ирэх лхагва гарагт болохоор товлогдоод байгаа билээ.




















































Сэтгэгдэл (1)