Өчигдөр Ромын пап лам 16-р Бенедикт олон нийтийн өмнө үг хэлж, сүүлийн
удаа залбирал үйлдсэн талаар “CNN” онцолжээ. Түүний залбиралыг сонсохоор
Ромын Ватикан хотын Петер гэгээнтний талбайд олон мянган хүн цугласан
байна.
Өчигдөр Ромын пап лам 16-р Бенедикт олон нийтийн өмнө үг хэлж, сүүлийн удаа залбирал үйлдсэн талаар “CNN” онцолжээ. Түүний залбиралыг сонсохоор Ромын Ватикан хотын Петер гэгээнтний талбайд олон мянган хүн цугласан байна. Энэ сард 85 настай 16-р Бенедикт өөрийн суудлаасаа огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татсан юм. Тэрбээр цаашид энэхүү албыг үргэлжлүүлэхэд биеийн тэнхээ хүрэхгүй нь хэмээн мэдэгдсэн билээ. Өнгөрсөн пүрэв гарагт Ромын папын албаа өгсөн тэрбээр ням гарагт олон нийтийн өмнө хамгийн сүүлийн удаа сүсэглэсэн нь энэ болжээ.
Бяцхан домог ярьж илтгэлээ эхлүүлсэн тэрбээр “Үргэлж залбиран сүсэглэж байя” хэмээн өндөрлүүлжээ.
Д.Идэр



















































