Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус аймгийн Ногоон хөгжлийн загвар аймаг болгох шийдвэр гаргалаа. Энэ дагуу УИХ-ын "Ногоон бүлэг", Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон бусад байгууллагуудтай санал солилцохоор болжээ. Мөн Ногоон хөгжлийн загвар аймаг болгохын тулд ямар арга хэмжээ авах талаар хөтөлбөр боловсруулж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатад үүрэг болгосон байна. 


















































