Нийслэлийн засаг
дарга сургууль цэцэрлэгийн эрхлэгчдийг томилдог болсон нь сонгон шалгаруулалт
явуулахад хүргэжээ.
Нийслэлийн засаг
дарга сургууль цэцэрлэгийн эрхлэгчдийг томилдог болсон нь сонгон шалгаруулалт
явуулахад хүргэжээ.
Эхний ээлжинд Төрийн өмчийн 122 Ерөнхий боловсролын сургууль, 190 цэцэрлэгүүдийн хууль зөрчиж томилогдсон захирлуудыг солих юм байна. Мөн 60 ба түүнээс дээш настай тэтгэвэртээ гарч байгаа сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн ажлын байранд шинээр хүн томилохоор болжээ.
Цаашдаа Боловсролын тухай шинэ хуулиар боловсролын байгууллагад аттестачлал явуулах аж. Түүнчлэн Авлигатай тэмцэх газарт өмнө нь шалгагдаж байсан, одоо шалгагдаж байгаа удирдлагуудад арга хэмжээ авч хариуцлага тооцох гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/