Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Автобус-3” нийслэлийн өмчит
компанийн ажилчид өнөөдөр өглөөнөөс ажил хаяж эхэлсэн билээ. “Автобус-3”
компанийн удирдлага зарим нэг ажилчнаа хариуцлага
алдсан хэмээн ажлаас халсан нь ажил хаях нөхцөл болсон гэж байгаа. Харин ажилчдын зүгээс цалин хөлс, ажиллах нөхцлийн талаар дарамт ихтэй байдаг хэмээн ярьж байгаа юм.

Тус компанийн удирдлага “Ажлын хариуцлага алдсан хүмүүсийг
ажлаас нь халсан. Тавих шаардлагаа тавих л болно” гэж байсан билээ. Тэгвэл ажилчид удирдлагуудтайгаа зөвшилцөж чадсан учир тун удахгүй ажил хаялтаа
зогсоохоор болсон байна. Тус компанийн хувьд
Гачуурт, Хужирбулан, Улаанхуран, Дарь-Эх-Бэлх зэрэг хотын захын
хорооллын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг юм.
Т.Хулан