МАХН-ын Бага чуулган энэ сарын 27, 28-ны өдөр болно. Энэхүү Бага
чуулганаар МАН, МАХН-тай эвсэх эсэх талаар хэлэлцэж магадгүй гэсэн
таамаг байгаа юм. Тэгвэл МАХН-ын Гүйцэтгэх товчоо энэ сарын 26-нд буюу
маргааш хуралдахаар болжээ.

МАХН-ын Бага чуулган энэ сарын 27, 28-ны өдөр болно. Энэхүү Бага чуулганаар МАН, МАХН-тай эвсэх эсэх талаар хэлэлцэж магадгүй гэсэн таамаг байгаа юм. Тэгвэл МАХН-ын Гүйцэтгэх товчоо энэ сарын 26-нд буюу маргааш хуралдахаар болжээ.
Гүйцэтгэх товчооны хурлаар Бага чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах юм байна. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан тус намын ахмад гишүүд намын удирдлагууддаа Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН-тай эвсэх талаар удаа дараа хүсэлт, саналаа хүргүүлээд байгаа билээ. Гүйцэтгэх товчоо хуралдсаны дараа МАН, МАХН эвсэх эсэх асуудал тодорхой болох ажээ.
Сэтгэгдэл (1)