Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан "Ертөнцийн гэгээ"
нэртэй үзэсгэлэн гарах гэж байна. Тус үзэсгэлэнг Соёл урлаг хөгжүүлэх
сан, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран Соёл, спорт,
аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн ивээл дор Монголын шилдэг зураач
эмэгтэйчүүдийн бүтээлүүдээр хийж байгаа юм.

Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан "Ертөнцийн гэгээ" нэртэй үзэсгэлэн гарах гэж байна. Тус үзэсгэлэнг Соёл урлаг хөгжүүлэх сан, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн ивээл дор Монголын шилдэг зураач эмэгтэйчүүдийн бүтээлүүдээр хийж байгаа юм. Үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 6-нд “976” уран зургийн галерейд болох юм.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс шилдэгийг шалгаруулж, олон улсын хэмжээний үзэсгэлэнд оролцох эрх олгохоос гадна шилдэг 45 бүтээлээр зурагт ном гаргах гэнэ. Мөн эхний гурван байрт орсон бүтээлийн эздэд тусгай шагнал гардуулах юм байна. Үзэсгэлэн 10 хоног үргэлжилнэ.