ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, албадын дарга нар энэ долоо хоногт хөдөө, орон нутгийн цагдаагийн газар болон анхан шатны нэгжүүдэд ажиллаж байна.Тэд Засгийн газрын бодлого, цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөр, бодлого, зорилтыг алба хаагчдад танилцуулж байгаа аж.
Мөн иргэд, орон нутгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга болон хууль хяналтын байгууллагуудын удирдлага, цагдаагийн байгууллагын алба хаагчидтай уулзан санал хүсэлтийг нь сонсон гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай ярилцан тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байгаа ажээ.



















































