
Булган аймгийн Гурван булаг МУ-ын алдарт уяач П.Мэндбаярийн хар морь. П.Мэндбаярийн хар морь дундаа нэг завсартай ч энэ удаад хоёр дахиа түрүүлж байгаа юм. Өнгөрсөн жил энэхүү уралдаанд долоод хурдалж байсан ч 2011 онд түрүүг авч байсан юм. Өнгөрсөн зун Максын 20 жилийн ой, Есөнзүйлийн даншигт тус тус аман хүзүүдсэн.
"Дүнжингарав-2013"-ын аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын уяач Батчулууны Ерөөлтийн зээрд халзан морь орлоо. Сүхбаатар аймгийн Онгон сумын адуу бөгөөд өнгөрсөн жилд "Дүнжингарав-2013" наадмын түрүүг авч байсан билээ. Өнөө жил уяач нь солигдосон байсан ч байраа алдсангүй. 2011 оны Сүхбаатар аймгийн аварга хүлгийн уралдаанд айргийн гуравт хурдалж, 2012 оны хавар Жейл ХХК-ийн уралдаанд түрүүлж байв.
Харин айргийн гуравь Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХ-ны ерөнхийлөгч, МУ-ын шадар сайд М.Энхболдын хүрэн халзан. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, залуу уяач Э.Дашчарив уяж хурдлууллаа. Өнгөрсөн жил Дүнжингаравт аман хүзүүдэж, улсад айрагдан Хэнтий аймгийн Баянхутаг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд болсон хаврын уралдаануудад тус тус түрүүлсэн. Энэ жил цагаан сарын дараа Хэнтийд түрүүлсэн.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)