УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн, ҮХААЯ-ны сайд гэсэн олон тодотголтой Х.Баттулга өнөөдөр 50 нас хүрлээ. Тэрбээр 1963 оны 3-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төржээ. Монголын хамгийн баян бизснемэнүүдий нэг, шаггүй улс төрч гэгддэг тэрбээр төрсөн өдрийн баяраа гэр бүлийнхэнтэйгээ даруухан тэмдэглэж байгаа аж. Тэрбээр өнөөдөр ээж дээрээ очиж баяраа тэмдэглэсэн байна. "Женко" группын эзэн Х.Баттулга "Баянгол" зочид буудлын хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг. Мөн “Сити шоп”дэлгүүрийн сүлжээ өөр хүний нэр дээр байдаг хэдий ч цаад эзэн нь Х.Баттулгыг гэдэг. "Коника"-гийн салбарууд, Касабланка баар, Женко сургууль, "Женко тур" , "ХИД", "Налайх" , "МИК", "Эмээлт", "Эмээлт зах", "Женко холдинг" олон амжилттай яваа компани түүнд бий.
Сэтгэгдэл (7)