
"Мисс Россия-2013” тэмцээнд 18 настай оюутан бүсгүй Эльмира Абдразакова түрүүлсэн байна. Энэ тэмцээний шалгаруулалтын сүүлийн шат нь бямба гарагт Luxury Village концертын танхимд боллоо. Эльмира Абдразакова нь Междуреченск хотоос тэмцээнд оролцохоор ирсэн аж. Мисс бүсгүйн шагналд 100 мянган доллар, автомашин өгсөн байна. Дэд миссээр Ярославль хотын Анастасия Языкова, тэргүүн дэд миссээр Халимагийн Ирина Туманова нар тодорсон байна.




Сэтгэгдэл (1)