Дорнод аймгийн Халхгол суманд хаваржилт хүндэрч малчид хэдэн малаа онд оруулах гэж хөр цасны хатууд сөхрөн, бог малын шалбарч гэмтсэн шилбэнд тостой даавуу уян, хунгар малтаж хэдэн малаа өвстэй залгуулж байна.
Сумын ЗДТГ малчиддаа өвс, тэжээл хүргэж, даарч хөрөхийг умартан ажиллаж байхад хувийн автомашинтай аймаг, сумын нэр бүхий иргэд “хахсан дээрээ гударна” гэгчээр цасны ихээр далимдуулан аймаг сумын хооронд нэг талдаа 35 мянган төгрөгөөр тээвэр хийж байгаа нь иргэдийг бухимдахад хүргэж байна.
Дорнод аймгаас Улаанбаатар хот ороход 700 км замд 31500 төгрөг төлдөг бол Халхголынхон 35 мянган төгрөг төлж байж аймгийн бараа харах нь. Сум орон нутгийн удирдлага болон тээврийн бирж энэ тал дээр анхаарч ажиллавал зуданд зутарч байгаа иргэддээ буян болох сон доо.
dnew.mn
Сэтгэгдэл (1)