
Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет өчигдөр эмнэлэгт хэвтсэн
талаар “CNN” онцолжээ.

Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет өчигдөр эмнэлэгт хэвтсэн талаар “CNN” онцолжээ. Букингхем ордны мэдээлснээр хатан хаан нарийн гэдэсний үрэвслийн улмаас долоо хоногийн ажлын төвлөгөөгөө цуцалсан байна. 86 настай хатан хааныг Лондон дахь долдугаар Эдвард хааны эмнэлэгт хүргэсэн байна. Хатан хаан эмнэлэгт 2-3 өдөр хэвтэн эмчлүүлэх аж.
“Нарийн гэдэсний үрэвслээс бусдаар хатан хаан эрүүл чийрэг байгаа” хэмээн ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон “Би Элизабет хатан хааныг хурдан эдгэхийг хүсч байна” хэмээн мэдэгджээ.
Ирэх дөрөвдүгээр сард 87 нас зооглох хоёрдугаар Элизабет өнгөрсөн онд хаан ширээнд суусны 60 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.
Д.Идэр