зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Циркэд цирк болсон нь буюу 1000 ээжийн хуралдай

2013-3-04
0
ЖИРГЭХ
Ням гарагт АСА циркт “Монголын ээжүүдийн анхдугаар их хуралдай” гэдэг арга хэмжээ болов. Мэдээж ТВ9 шууд дамжуулсан байна. Түүнээс  ч мэдээжийн зүйл нь “их хуралдай” гэдэг үгийг бараг л патентлаж авсан МАХН үндэсний хувцсаар гоёсон ээжүүдийг ийнхүү цуглуулсан байлаа.
ggdНям гарагт АСА циркт “Монголын ээжүүдийн анхдугаар их хуралдай” гэдэг арга хэмжээ болов. Мэдээж ТВ9 шууд дамжуулсан байна. Түүнээс  ч мэдээжийн зүйл нь “их хуралдай” гэдэг үгийг бараг л патентлаж авсан МАХН үндэсний хувцсаар гоёсон ээжүүдийг ийнхүү цуглуулсан байлаа.

Дресс код буюу хувцасны дэгийг чанд баримтлан зөвхөн дээлтэй хуралдсан энэ удаагийн хуралдайд  дэмжигчдийнхээ дунд суугаа Д.Тэрбишдагвыг эс тооцвол ганцаараа костюмтай, ганцаараа МАН-аас, ганцаараа эрэгтэй нэгэн эрхэм их л содон туссан нь УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ. МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн өнгөнд яваа аварга хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн ч дээлтэй ээжүүдийн заримыг  циркийн манежин дээрээс, телевизийн шууд эфирт “С.Баяр, Ц.Нямдорж, Д.Зоригт нарыг өрөмний өт шиг няцалж хаях” экстремист уриа лоозонгоо хашгирахад нь саад болсонгүй.

Д.Тэрбишдагва индрээс эхийн элбэрэл хайрын тухай шүлэг уншсан бол Н.Удвал шударга ёсны тэмцэлд садаа болж буй интернэт дэх сэтгэгдлийн тухай шүүмжилж, З.Баянсэлэнгэ гишүүн хорих ангид ээжтэйгээ хамт байгаа хүүхдүүдийн тоог хэлж олныг сэртхийлгэв. Дундад зууны хатан маягийн бортогон малгай тэргүүн дээрээ залж, эрээн уужаар биеэ өвч гоёсон Одончимэг хэмээх эмэгтэй энэ удаагийн илтгэлүүдээс хамгийн үзүүштэйг нь тавьжээ. Их хуралдайн төлөөлөгчид Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан хатагтай Одончимэгийн шүлэглэж хэлсэн илтгэлийн шинэ догол мөр бүрийн өмнө энэ өвөл хаврын сезонд ямар ч шоу, аль ч хурал дээр эвдэгдээгүй удтал нижигнүүлсэн алга ташилтын амжилт тогтоосон гэхэд болно. Энэ эмэгтэй ноднин жил UB palace танхимд болсон их хуралдайн индэр дээрээс “Хятад бол дэлхийн бөөс, эрлийзүүд бол хуурс. Чоно дагасан гичий аюултай, хятад дагасан эм аюултай” гэж мөн л шүлэглэн хашгирч байхад Н.Энхбаяр, М.Энхсайхан, Н.Батцэрэг болон бусад олон хуралдайчид алга ташин уухайлж байсан билээ.

АСА циркэд болсон энэ удаагийн ээжүүдийн гэх тодотголтой “их хуралдай”-д Н.Энхбаярыг суллах, цагаатгах, бүр шагнах саналыг үг хэлсэн хүн болгон өндөр дуугаар дэвшүүлэн тавьснаас гадна Ц.Элбэгдоржид таван салаа боовны амт үзүүлэх, шүүхийг тараах, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин нарыг огцруулах, Н.Багабандийг шоронд хийх зэрэг оргиналь санал санаачилгууд ч гарч байв. С.Баярыг цаазлан толгойг нь Арслан тайжийнх шиг шонд өлгөх, АПУ, MCS-ийг галдан шатаах, онцгой түр комисс байгуулан засгийн эрхийг зэвсгийн хүчээр булаа авах зэрэг цочмоор уриалга өнгөрсөн хаврын “бүх ард түмний “ их хуралдайн үеэр цуурайтаж байсныг бодвол ээжүүдийнх илүү аядуу зөөлөн байхаас аргагүй.

Н.Энхбаярыг суллуулах тэмцэлд нэгдэж, өлсгөлөн зарласан 14 ээж гэдэг шинэ давхарга, хүндтэй каст МАХН-д бий болж байгааг энэ удаагийн хуралдай мөн зарлалаа. Тэднийг хүндэт суудалд залан, өдрийн турш дуу шүлэг, цэцгийн баглаа, магтаал сайшаалаар дарсны дараа хуралдайн төгсгөлд манежид урин хуралдайчид бүгд босон хүндэтгэл үзүүлэв.    

Зохион байгуулагчдынх нь мэдэгдсэнээр 1400 гаруй ээж, түүний дотор барилгын салбарын тэргүүний ажилтан 9 оролцсон гэх эл хурлын элч төлөөлөгч болсон ээжүүд харин үдээс хойш циркийн суудлын гуравны нэгд ч хүрэхгүй болсон байлаа. Н.Энхбаярыг дэмждэгээ нуудаггүй Д.Дагвадорж аварга болон МАН-аас УИХ-ын гишүүн болонгоо алдаж яваа Д.Сумъяабазар нарын эзэмшилд байдаг АСА цирк 2200 хүний суудалтай бөгөөд өдрийн түрээс нь 3,5-4 сая төгрөг. Энд жинхэнэ утгаараа циркийн тоглолт болохоо бараг больсон бөгөөд Э.Бат-Үүлийн орон нутгийн сонгуулийн өмнөх презентаци, МАХН-ын даргыгаа суллуулах хуралдай зэрэг улс төрийн цирк л ойр ойрхон дэглэх болжээ. Энэ ням гарагт МАХН-ынхан бүр агаарын акробат, Сийлэгмаа, Бүрнээбаяр нарын дуун үзүүлбэртэй холимог кабаре хийж циркийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Тайзны найруулагчаар Усны хэрэг эрхлэх газрын дарга байгаад, сонгуульд ялагдсаны дараа МАН-аа орхиж МАХН-д очсон З.Батбаяр ажиллажээ.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • (49.0.155.109)
    ГАДНЫ ТҮРЭМГИЙЛЭЛ МОНГОЛД ХУРЛИЙЗЭЛБЭГ ТОЛГОЙТОЙ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ НҮДЭНД НЬ МӨНГӨ ХАРАГДСАН МОНГОЛ ЛУЙВАРЧДААР ДАМЖИН ХЭРЭГЖИЖ МОНГОЛЫН БАЯЛАГ ГАДНА ТИЙШ УРСАЖ ГАЗАР НУТГА МИНЬ ЗАРАГДАЖ ДУУСАЖ МОНГОЛ МОНГОЛОО ГЭСЭН УЛС ТӨРЫН ЗҮТГЭЛТЭНҮҮДИЙГ МИНЬ АЛЖ ХОРЬЖ БАЙНА ХАМГИЙН ОЙРЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН БАДАМЖУНАЙТАЙ ХАМСАН СОЛОНГОСУУДАД ЗАРСАН ХАЛХ ГОЛДОХ ХОЁР ЗУУН ГА ГАЗАР ЭНХБАЯРЫН 51-Н ХУВИЙГ Л МОНГОЛ АВАХГҮЙ БОЛ ГЭРЭЭ ХИЙХГҮЙ ГЭЖ ХАТУУ ЗОГСОЖ БАЙСАН ГЭРЭЭГ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЭЛБЭГ ХАМСААТАН БАЯР БАГАБАНЬД НАРТАЙГАА НИЙЛЭН ХӨӨРСДИЙН УЯАНЫ НОХОД БОЛОХ ГУРВАН ***** ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСҮХ ЗОРИГ НАРААР ЭХ ОРНОО ХУДАЛДСАН УРВАГЧЫН ГЭРЭЭГ ГАРДАН ХИЙЛГЭЖ АСАР ИХ ХАХУУЛ АВСАН НЬ ДАМЖИГҮЙ БОЛСОН НААД ЗАХЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН АВГАЙ ГЭРЭЭ ХИЙСНИЙ ДАРАА ОЮУТОЛГОЙН МӨНГӨӨӨР АМЕРИК ЯВЖ ХАНЬДВЫН УУЛЗАЛТ ХИЙЖ ХЭДЭН АРВАН САЯ ДОЛЛАР ОЛЖ АВСАН ТЭР МӨНГӨ ХААНА БАЙГААГ ОДОО БОЛТОЛ ЯМАРЧ ГАЗАР ТАЙЛАГНААГҮЙ БАЙНА ЭНЭ ГЭРЭЭНИЙ ДАРАА ЭЛБЭГИЙН ТУСЛАМЖТАЙ БАЯР ГАДААДРУУ ЦУГТАЖ БАГАБАНЬД ШАГНАЛАА ХҮРТЭЖ ОЮУТОЛГОЙД ТАВИН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ СУУЖ БАЙНА
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • (203.91.117.4)
    YOSTOI L TSIRK BOLJ DEE USAN GAHAINUUD...
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (203.91.117.4)
    MAHAN TOLGOIGIIN YAVUULGA SH DE...UURIINHUU EEJ, EKHNERIIG ULSGUHGUI BUGDIIG L ULBURUULJ ***** SANAA TUUNEES UUR HENEES CH GARAHGUI SH D CHAAVAAS DA
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • Irgen (213.101.43.71)
    Minii amidarliin 20 garan jild ni ene enkhbayar gej neg shunaltai nohor uls toroor showuudlaa oodoo uneheer zalhaj bna . Higeed buteegeed gabisan yum baihgui . Negel ikh tor hutgaj uimuulsem hun l baih yum daa. Odoo buur fashist deglemiig surtachildag boljee . Yor ni ene nohor uhej baij l mongoliin tor neg amrah baih doo.
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • (49.0.155.108)
    ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДСОН НОВШУУДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛ Л АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ГЭЖ СОНИН АМ ДАМЖИН ШУУГУУЛААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАГАБАНИД БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ***** ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ-- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ--- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХАРИЙН ХАМСААТАНТАЙГАА ХУЛГАЙЛСАН БАТБОЛД, ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР, УЛААНБААТАРЫН БУХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМААР ЯРИГДАХ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ, ХУРЭЛСУХЫН ЯДАРСАН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМ, ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, НЯМДОРЖЫН ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙГООС ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ ТЭЭВРЭЭС АВГАЙХ НЬ БААР ДЭЛГУУРТ АРХНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХДОО АВДАГ ХАХУУЛ ГЭЭД Л ОЛЖ БАЙГАА АСАР ИХ АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ ЗЭРГЭЭР ХҮН ГҮТГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ИНЭЭДТЭЙ Л ЮМ
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • zochin (122.201.18.18)
    zuv l yum helsen bna
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • (122.201.18.230)
    huraldai arduudad taalagdsn uneng ilchilsn budaggyi saihn hural bolsn demjij bgaa shuu
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • иргэн (49.0.157.49)
    Энэ хуралдай юу болов.Ойлгосонгүй.Ээжүүд нэрийн дор хөгшчүүлээр тоглов уу даа.
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • Парламентын ба Ерөнхийлөгчийн засаглалын ялгаа 1 (103.10.22.42)
    Парламентын засаглал гэдэг нь олонх болж чадсан намын засаглал. Энэ нь шууд утгаараа намын засаглал тогтдог гэсэн үг. Нэгэнт төрийн эрхийг нам барьдаг учраас намууд засгийн эрх барихын төлөө хоорондоо байнга ил, далдаар өрсөн тэмцэлдэж, бас энэ тэмцэл нь гүнзгийрэхийн хэрээр өөрсдийн энэ тэмцэлд ард түмний буюу олонхийн дэмжлэгийг авахын тулд бусад намаа элдвээр муулж эсэн бусын ухуулга, тархи угаалт хийн хэдэн тийш нь чангааж ятгасаар өөр өөрийнхөө талд сэтгэл урвуулж авснаар адаг сүүлд нь тухайн ард түмэн, нийгэм нь дотроо олон хуваагдаж тэдгээр намын тэмцэлд татагдан ордог. Намууд ийнхүү ард түмнээ хувааж өөрийн талд сэтгэл урвуулж авснаар тэд ч бас өөр өөрсдийн дэмждэг намаа гаргаж ирэхийн тулд хоорондоо зөрчилдөн тэмцэлддэг. Нөгөө талаас эрх барьсан нам төрийн бүхий л албыг эрхшээдэг учир дэмжиж байгаа нам нь төр барьж чадвал бүх албан тушаал сулардаг номтой учраас хаа нэгтээ ямар нэгэн албан тушаалд очих зэргээр өөрт хувь оногдохын учир нийгмийг бүхэлд нь турхирч ард түмний хагарлыг улам гааруулж хуваах ажил тэмцлийг оройлон гүйцэтгэдэг маш олон гар хөл бологсод, намын ивээлээр амьдрагсад, өрсөлдөгчдийг нь элдвээр цоллож, муулж харлуулах үүрэгтэй худалдагдсан хэвлэл мэдээллийн салбарынханы оролцоо энд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ хамгийн эхлээд анх намууд засгийн жолоо атгахын тулд бие биенээсээ өрсөж давж гарахаар тэрүүхэндээ хоорондоо үзэлцдэг байсан бол яваандаа энэ тэмцэл нь өргөжиж гүнзгийрэхдээ хэвлэлийн салбарыг ч гэсэн уруу татаж оруулаад эцэст нь ард түмнээ хөлдөө чирэн олон хэсэг болгож хувааснаар энэхүү ашиг сонирхлын тэмцэл нь ийнхүү нийгмийг бүхэлд нь хамарч монголчууд дээр дооргүй хагаралдан сөргөлдөж тэмцэлдсээр, адаг сүүлд нь энэ тэмцэлдээ бүгдээрээ бүхий л оюун бодол, хамаг хүч чадлаа зарцуулж, цаг хугацаагаа бардаг болсон. Мэдээж энэ бол эцэс төгсгөлгүй үргэлжлэх цусгүй дайн юм. Ийм тэмцэл эхэндээ чимээгүй явагддаг ч, аажмаар анир чимээ орж эхэлдэг төдийгүй энэ харшлах дуу чимээ улам бүр чангарсаар байдаг. Ингэж төр түвшрэхгүй ил далд тэмцэлтэй байна гэдэг нь тухайн төр засаг хүч нь тарамдаж сул дорой байхын үндэс болдог. Нэгэнт хүч нь үрэн таран болсон ийм сул дорой төр засаг бусдын, бас гадны өгөөш хоол болохдоо маш амархан байдаг. Энэ завшааныг далимдуулан багахан юмаар тэдний гарыг хүндрүүлээд өөртөө том олз ашиг унагагсад, ашигтай хууль дүрэм батлуулан хөрөнгөө өсгөх хонжоо хайгсад бизнесийн салбарынхан, луйвараар баяжих сонирхолтой овжин зальтнууд наагуур цаагуур гүйлдэж байгалийн баялаг, улсын төсөв хөрөнгө гээд идэж завшиж болох бүхэн рүү хуруу дүрнэ. Авсаар авсаар сүүлдээ шунал нь дийлдэхгүй болтлоо савнаасаа хальж, хэмжээ хязгааргүй ихээр идэхийг улам бүр ихээр хүснэ. Дарга нар бүгд ил далдаар идэж, харсаар байтал нүдэн дээр нь баяжицгааж байхад доод тушаалтнууд, бусад төр нийгмийн байгууллагын ажилтнууд яаж зүгээр суухав шууд барьцана. Дээр дооргүй бүгд идэж ууж байхад хэнийг нь ч ялгаж харж чадахгүй,тэдний дундаас намайг олж харж чадахгүй гэж бүгд л бодно. Дайны хажуугаар дажин гэдэг энэ дээ. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв гэгчээр манай хөрсөнд тохирохгүй гадны засаглалын хэлбэрийг дуурайж хуулбарласны үр дүнд төрд ийнхүү буруу эрх ашиг бүрэлдэн бий болж, тэрхүү олон хэсэг бүлэг хүмүүсийн хувийн сонирхол, эрх ашигтай нь уялдан гарч ирдэг алдаатай бодлогоор улс орон хүссэн ч хүсээгүй ч түүгээр явахад хүрдэг. Бүр тодруулбал, Парламентын засаглал хэмээх эрх барих дээд байгууллагад янз бүрийн намын эрх ашиг, олон фракц хэсэг бүлэг хүмүүсийн хамтын эрх ашиг, хуйвалдаан нь хэтэрхий жин дараад байхад хэн тэднийг сөрж зогсоож чадах вэ дээ. Тэднийг зогсоох эрх мэдэлтэй хүн монголд ганц ч байхгүй. Ерөнхийлөгч бол хананд өлгөөтэй амьгүй бэлэгдлээс өөрцгүй болохоор тэдний өмнө хариуцлага хүлээх, тэднээс хариуцлага нэхэх, тооцох, хянах, буулгах, халах солих эрх байхгүй. Тиймээс тэднийг хүссэнээ хийж байхад хэн ч, яаж ч чадахгүй. Учир нь Парламентын засаглал бол хамгийн дээд эрх барих байгууллага, хамгийн дархан эрхтэй хүмүүс. Анхнаасаа тийм олон хүнд дархан эрх өгдөг нь буруу байсан юм. Тийм болохоор л тэдгээр бүлэглэлүүд энэ эрх мэдлээ ашиглан хоорондоо чөлөөтэй хуйвалдаж иддэг, завшдаг. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр бүх зүйл дээрээсээ эхтэй байдаг. Хэрвээ энэ улсыг дүрсээр билэгдэн зурвал 76 толгойтой хүний эсвэл ямар нэгэн дүрс гарч ирнэ. Тэд хамгийн дээд талд нь залардаг болохоор тэр. Дээрээс нь эдгээр толгой болгон бусдаасаа онд ондоо үзэл бодол, ялгаатай ашиг сонирхол, хүсэл зориг, сэтгэхүйн өөр өөр түвшний хүмүүс тул тэнд дотоод зөрчил явагдаж дотроо хуваагдах үндэс суурь нь тавигддаг. Эцэст нь олон санаат оргож чаддаггүй гэгчээр тэднийг нэг бодлого, нэг зорилгын дор зангидах нь хоосон санаархал болж хоцордог. Угаасаа Парламентын засаглал нь тухайн улс орныг ямар ч эзэнгүй, ерөөсөө ямар ч толгойгүй эсвэл хар мянган толгойтой юм шиг байдалд оруулснаар тэдний дунд улс орон гэдэг яг л социализмын үеийн нийтийн өмч болон хувирдаг. Тэр хэдэн арван толгойн хэн нь ч ганцаараа хариуцлага үүрэхгүй болохоор нийтийн өмчид ханддагтай адилаар нүднийх нь өмнө сүндэрлэж, гарын дор өөрийнх нь мэдэлд байгаа улсын төсөв хөрөнгөнөөс зулгаагаад л авна гэсэн үг. Тийм дархан эрх мэдэлтнүүдийн дунд энэ улс орон хэнд нь ч хамаардаггүй, яг таг хариуцсан хүн байхгүй болохоор тэдэн дунд бөмбөг шиг тал тал тийшээгээ шидэгдэж, тал бүрээсээ завшуулдаг, минийх гэж сэтгэл зүтгэл, амиа тавих эзэнгүй болсон орон хөөрхий. Тэд ингэхдээ мэдээж хоорондоо үгсэн хуйвалдаж бүлэг бүлгээрээ, фракц фракцаараа хуйвалдан идэж ууж байхдаа байдал эвгүйтэж хэн нэгэн нь баригдах дээрээ тулбал бусад нь араас нь чирэгдэхгүйн тулд хамсаатнаа нийлж байгаад хамгаалж үлдээнэ. Учир нь нэг нь л хэрэгт унахад хамт идэж уусан нөгөө хэд нь өөрсдийг нь бариад өгнө гэж айгаад олуулаа нийлж байгаад л татаад авчихна. Энэ талаас нь харвал Парламентийн засаглал гэдэг бол угтаа олон тооны бүлэг мафиас бүрдсэн засаглал. Мафийн засаглал гэсний учир нь бүлэг хүмүүсийн олныхоо тоогоор хүч түрсэн хуйвалдаан, хамтарч идэж уугаад хариуцлагаас бие биенээ татаж авардаг механизмаар ажилладаг гэсэн ухаантай юм. Тийм учраас л нэгийг нь шалгах гэхээр бусад нь олуулаа нийлж хамгаалж дайраад, дээрээс өгсөн чиглэл тушаалаар хэргийг чимээгүй хаадаг давуу талтай болохоор нь хэсэг хэсгээрээ нийлж хоорондоо бүгд холбоо сүлбээтэй олон мафи шиг ажилладаг гэсэн үг юм. Мэдээж төр барих хүмүүсийг уламжлан бэлтгэдэг нам чухал ч, төрийн засаглалын хэлбэр оновчтой зөв байхгүй бол нам нь буруу гарын хүмүүсийн тоглоом болдог гэдгийг харуулж байгаа юм. Харин гадны өндөр хөгжилтэй орнууд ганц хүнд бүх эрх мэдлийг нь өгөөд тэр хүн нь өөрөө засгийн газраа байгуулаад доод бүх хүмүүсээ өөрөө захирдаг, хянадаг, хүмүүсээ халж сольдог эрх мэдэлтэй болохоор нь тэр улсын ард түмэн ганцхан ерөнхийлөгчтэйгээ тооцоо боддог. Мэдээж Ерөнхийлөгчийн засаглал дангаараа төрд байдаггүй. Дээд,доод 2 танхимтай сонгодог хувилбартай. Бүгд хаа хаанаа эрэмбэ дараатай, буцах холбоотой байдаг болохоор ерөнхийлөгчдөө хүртэл тавих шаардлага нь илүү өндөр байдаг. Тэр нь ч улс орныхоо өмнө, ард түмнийхээ амь амьдралын төлөө хийж бүтээх хариуцлагаа үүрэх гээд завгүй ажилладаг. Учир нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс оронд намын эрх ашиг огтхон ч чухал бус, харин ерөнхийлөгч нь бүхэл бүтэн улс орны өмнө, хүн нэг бүрийн өмнө хүлээсэн үүрэг, хожим нь ч бас ганцаараа буруутдаг хүлээх хариуцлагатай, тэр нь өөрт нь илүү чухал болж хувирдаг учраас ерөнхийлөгч нь нам руугаа шогшихгүй, намынхаа эрх ашигт үйлчилж бусад намтай тэмцэлдэх мэтийн утгагүй зүйлд хайран цаг хүчээ барахгүй, бас тийм шаардлага ч түүнд байдаггүй. Түүний ажилд эцсийн оноо тавьж түүнийг дахин сонгодог нь нам хүчин бус, харин ганц хүнийг ажиглаж харуулдаж, бас алдсан газар нь хариуцлага нэхэхээр отож суугаа 100 хувийн ард түмэн юм. Гэтэл манайд хэдэн арван парламентын толгойноосоо хариуцлага нэхээд, гуйгаад гувшсаар яваад эцэст нь аль нь ч үгүй хоосон хоцордог. Учир нь Ерөнхийлөгчийн засаглалтай орныхон хамгийн дээд эрх мэдэлтэй болохоор нь ерөнхийлөгчөөсөө, харин парламентын засаглалтай орон нь эрх барих дээд байгууллага болсон парламентаасаа хариуцлага нэхдэг. Тийм болохоор л манайхан дээд эрх мэдлийг атгаж засгийн газар байгуулж чиглүүлэх үүрэгтэй 76 гишүүнээсээ хариуцлага нэхээд л байдаг, шаардаад л байдаг, олон ч жил энэ тухай ярьж ирсэн ч, ямар ч үр дүнд хүрээгүй. Мэдээжийн хэрэг шүү дээ. Энэ бүх хэрүүл уруулаас залхсан тэдэнд хэргээ тохох хэн нэгэн хүн хэрэгтэй болж ирнээ дээ. Яг энэ хэрэгцээ шаардлагаа дагаад өнөөх олон дарга гишүүд нь бүх хариуцлагаа, бүх буруугаа ердөө ганцхан хүн рүү чихэж, тийш нь олны ***** ширээл, нүдийг нь бэлчээж дөнгөсөн болохоор ар хударгаар нь бүр ч айх аюулгүй, хардаж сэрдэх хүнгүй санаа амар идэж ууцгаадаг болж эхэлсэн. Тэгээд дараа нь муу юм гарах тоолонд л яаж ийж байгаад өнөөх онилдог байтайгаа холбож үлгэр домог шиг юм зохиогоод амихандаа өөрсдийгөө хариуцлагаас мултлан хэргийн эзэн тэр байна гэж түүн рүү хашгирч зааж өгөөд суудаг болсон. Нэгэнт Ерөнхийлөгчөөсөө хүртэл илүү гарсан эрх мэдэлтэй 76 толгой дээр нь заларчихаад байхад тэд ар хударгаар нь хоорондоо үгсэн ямар ч булхай луйваруудыг хийж явах бүрэн боломж бололцоотой, учир нь тэднийг толгой мэдэн шийдэх хүн дээр нь байхгүй. Гэтэл тэдний өмнөөс, тэдний хийсэн бүх булхай луйврын төлөө тэр бүхий л бурууг нь ганц хүн авна гэдэг байж болшгүй зүйл. Тийм тэнэг зүйлд итгэнэ гэдэг бүр ч долоон дор зүйл. Ямар энэ хахуулийг чи ав, харин чи наад төсвөөсөө ид, тэр хүн энэ ажлыг ингэж буруу хий гэж юу хийхийг нь ерөнхийлөгч тэдэнд зааварлаж удирдаж байсан биш. Ерөнхийлөгч бол хуульд хориг тавих, шинээр санал оруулах, өршөөл үзүүлэх мэтийг хийдэг бэлэгдэлийн чанартай болохоос улс орны ажлыг гардан зохион байгуулж удирдах эрх мэдэл, тийм үүрэг хариуцлага ч хуулиараа байхгүй. Тэгээд ч үе үеийн 76 толгойтонгууд идээд л буудаг нь ард түмэн тэднийг ялгаж харж чадахгүй болохоор тэр . Толгой эргэмээр олон зуун шинэ хуучин гишүүдийн хэнээс нь хариуцлага нэхэх вэ дээ. Тэр олон толгойн дунд ард олон нь эргүү төлөг шиг тархи нь эргэхдээ тэдний нэр усыг нь ч гүйцэд тогтоож амжаагүй байж бас дээрээс нь хүн бүрийн алхаа гишгээг хянаж, хүн бүрээс хариуцлага нэхнэ гэдэг үлгэр. Нэгэнт хамтын хариуцлага гэж байдаггүйгээс хойш бүхлээр нь тавьж явуулахаас өөр замгүй. Олны газар бүгд бужигнаж сатаарах хоорондуур хэрэгтэнгүүд сэмхэн оргодог шиг тэдний хэн нь ч хариуцлага хүлээхгүй дундуур нь гулгаад л яваад өгнө. Тухайн улс орон бүхэлдээ авилгад идэгдсэн байгаа нөхцөлд авилгатай тэмцэх нэрийн дор голд тавьсан дэгээнд азгүйтээд таараад орсон хэдэн жижигхэн жараахай, бусдаасаа илүү бөндийж анхаарал татсан хэдэн бор шувууг сүрэг дундаас нь бариад цэвэршихгүй. Энэ бол мөн чанартаа өөрсдийгөө хуурсан тэнэглэл. Энэ хээл авилгал хаанаас бий болж юу түүнийг цэцэглүүлэн хөгжүүлж байна, тэр үндсийг нь таслахаас нааш хичнээн олон мянган мөчир тайрлаа ч нэмэргүй, доороос нь хэсэг хугацаа өнгөрсний дараа гэхэд шинэ шинээр мөчрүүд ургаж гарч ирээд тэдний орыг залгачихсан сууж байна. Учир нь манай төр улсын үндэс суурь нь буруу тогтолцоотой болохоор тэр боломжийг нь аяндаа гаргаж өгөөд л байна гэсэн үг. Бүгд адилхан идэж ууж байхад дугуй дугуйгаараа нийлээд амжуулж авахаа л бодно, бүгдээрээ л хэдэн биенийхээ идэж уусныг гадарлах, мэдэх болохоороо хэн ч ам ангайхгүй, бас хэн нь ч бие биенээ оролдохгүй, оролдохоосоо ч айна. Чи идсэн гэвэл өнөөх нь өөрийнх нь булхай луйврыг зарлах учир тэгээд л чимээгүй өнгөрцгөөнө. Харин өөрсдөд шиг нь ууж иддэггүй, хуйвалддаггүй хүн тэдний дотор байвал бүгд түүнийг гадуурхана. Шалтгаан нь мэдээж түүнийг хажуунаасаа, улс төрөөс зайлуулж ямар ч хяналтгүй дураараа идэж уух гэсэн санаархал, бас булхай луйврыг нь илчилж зарлачих вий гэсэн айдас нь тэднийг байж ядахад хүргэнэ. Тэд олны анхаарлыг хандуулах нэг бай сонгож авахдаа мэдээж зайлуулахыг хүссэн хүн рүүгээ хорт сумаа онилон нэг сумаар 2 туулай буудна даа. Ард түмний нэг хэсэг нь тэдний залинд хууртаж бүх анхаарлаа түүнд хандуулж байх хооронд нөгөө хэсэг нь яахаа мэдэхгүй алмайрч байх хооронд нь нэг л мэдэхэд тэдний дараа дахиад л баахан шинэ хүмүүс дээрээс нь нэмэгдэж орж ирээд эцэст нь олны анхаарал хэтэрхий тарамдаж самгардаад үйл явдлыг ойлгох ухаан сэхэл авах боломж гардаггүй. Ингэж түмнийг манартаж байх хооронд дахиад л өнөөх шинэ хуучнууд нь нийлж далдуур далимдуулж баахан идэж цадаад нэг сайн дампууруулж аваад бас л баяртай гээд гар даллан яваад өгцгөөнө. Тэдний араас өлсгөлөн шинэ үе бөөн бөөнөөрөө гарч ирээд бас л ханаж цадах үедээ бөөн бөөнөөрөө яваад өгнө. Эцсийн эцэст манайх шиг хамгийн дээд эрх барих байгууллага нь олон арван толгойтой нөхцөлд бүх бурууг хэн нэгэн ердөө ганцхан хүн рүү чихнэ гэдэг жинхэнэ тэнэг хэрэг юм. Дээрээс нь хөшигний цаана өрнөдөг өөр нэг гол үйл явдал бол бусад нам хүчин, бүлэглэлүүд нь эрх барьж буй намаа юм хийж бүтээж ард түмэндээ үнэлэгдэх вий, тэгвэл ард түмэн нь тэр намд саналаа өгч бусад намаа тоохгүй болох вий гэсэн айдас ялагдсан намуудын тархинд байдаг учраас тэд бие биеэ үргэлж хойш чангааж, ажилд нь саад учруулахыг санаархаж байдаг. Нэгэнт улс төрчдийн өөрсдийнх нь хувь заяа, дахин сонгогдох эсэх гээд бүхий л амь амьдрал нь намынх нь ялалтаас шууд хамааралтай байдаг учраас тэд хамгийн түрүүнд эх орныхоо эрх ашгийг бус намынхаа эрх ашгийг нэгд тавьдаг. Нэг ёсондоо парламентын засаглалын тогтолцоо нь тэднийг улс орныхоо ашиг сонирхлыг бус, харин намын эрх ашгаа нэгд тавихад хүргэдэг буюу ийм шахаанд тэднийг өөрийн эрхгүй оруулдаг гэсэн үг юм. Нам хүчнүүд ингэж өвөр зуураа тэмцэлдэж, ядаж л олон ургалч үзэл нэрийн дор бие биенээ хойш татаж чангааж байхдаа улс орны хөгжлийг сааруулж, зогсонги байдал руу түлхдэг. Хэрвээ эрх барьж буй нам бүтэлгүйтэж, улс орны байдлыг хүндрүүлж унагаавал өрсөлдөгч намууд нь дотроо бүр ч ихээр баярлацгаана. Учир нь энэ бол тэдэнд эрх барих, өөрсдөд нь эрх шилжих боломж гарч ирэхийн дохио юм. Нөгөө талаас, эрх барьж буй нам атгаж авсан эрх мэдлээ ашиглан энэ байр сууриа цаашид ч алдалгүй хадгалж байхын тулд өрсөлдөгч намуудынхаа гол толгойг хага цохих, тэдний хүчийг сулруулж замаасаа бүрмөсөн зайлуулах оролдлогыг хийдэг. Ингэснээр тэдний хаанчлал аюулгүй, удаан үргэлжлэх боломжтой болно. Энэ бүхнээс болж тэдний хооронд дайсагналцал бий болно. Эцсийн дүнд хоорондоо өсөрхөж дайсагналцсан ангархай төр засаг, үзэл бодлоороо хуваагдаж зөрчилдсөн хагархай ард түмэн, тэдний дунд хаягдахдаа хаягдаж, чирэгдэхдээ чирэгдэж явдаг хөгжил буурай, тархай бутархай орны дүр зураг цаг хугацаатай хамт улам бүр тодрон гарч ирсээр. Мэдээж парламентын засаглалтай байсан цагт энэ тэмцэл хэзээ ч зогсохгүй, харин ч улам бүр хүчээ авч гүнзгийрнэ. Тэд ч энэ ашигтай байдлаа цааш үргэлжлүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн засаглал бол дарангуйлагчийн засаглал гэж ард түмнээ худлаа мунхруулж тархийг нь угаасаар байх болно. Гэвч байдлыг ингэж эцэст нь тултал мушгиж хүндрүүлснээс болоод хий нь дүүрсэн галт уулын дэлбэрэлт шиг огцом тэсрэлт өгч, цаг үеийн аргагүй шаардлагаар энэ тогтолцоог эрс өөрчлөх тэр үед л энэ бүхэн дуусч зогсоно гэсэн үг. Хэдийгээр парламентын засаглал сайн, өөр сонголт явах өөр зам байхгүй гэж олон жил ухуулан рекламдаснаас болоод тэрэнд нь монголчууд бүгд тархиа угаалгачихаад өөрөөр харж, өөрөөр сэтгэж чадахгүй болчихсон байгаа ч гэсэн, мөнхийн юм гэж байдаггүйгээс хойш мөнхөд нэг л байрандаа, үүрд мөнхөд парламентын засаглалтай орон хэвээрээ байна гэж мунхарна гэж юу байхав дээ. Нэг л өдөр бүгд монгол хэмээх жижигхэн тогооноосоо гараад дэлхий ертөнцийг эндээсээ тольдон харах үедээ дэлхийн бусад хөгжингүй орнууд ерөнхийлөгчийн засаглалтай яаж урагшилж байгааг, үсрэнгүй хөгжсөн орнууд цөмөөрөө ганц лидер хүний удирдлаган дор нэгдэх үедээ ямар хурдтай хөгжиж дэвшсэн түүхтэйг нь мэдэж аваад байдлыг ойлгоно. Хүн төрөлхтөн анх үүсэхэд хамт бий болсон хаант засаглал хэмээх ганц удирдагчийн дор ард түмэн нэгдмэл байдлаа хадгалж хөгжиж дэвшиж ирснийг тэд бүгд ойлгож эхэлнэ. Мянга мянган жилийн шалгуурыг давж ирсэн энэ засаглал орчин үед ерөнхийлөгчийн засаглал хэмээх боловсон хэлбэртэй болсныг тэд ухаараад зогсохгүй байгаль дээрх бүх адгуусан сүрэг, мал амьтад, айл өрх, албан байгууллага, улс орон гээд бүх зүйлсэд ганцхан тэргүүн байдаг, тэд бүгдээрээ ганцхан эзэн, удирдагч, жолоодогчтой байдаг удирдан жолоодохуйн жам ёсны энэ хуулийг дагах цаг ирнэ. Учир нь нэг газар дээр 2 эсвэл түүнээс олон хаан буюу одоогийнхоор дээд эрх мэдэлтэй хүмүүс байж болохгүй, хэрвээ тэгвэл улс гүрэн албатууд нь өөр өөр хүнийг сонгон дэмжиж, тэр хүмүүсээ дагаад дотроо хагарч бутран эцэстээ хуваагдаж салж сарнихад хүрэх аюултай. Цаг хугацаатай хамт юм бүхэн урсаж улиран арилж, шинээр бий болж өөрчлөгдөж байдгаас хойш буруу бүхэн үнэнд гүйцэгдэх цаг ирнэ. Харин тэр үед гарах гарц байгаа гэдгийг мэдэж байх нь чухал.
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • Парламентын ба Ерөнхийлөгчийн засаглалын ялгаа 2 (103.10.22.42)
    Парламентын засаглал хэмээх ямар хариуцлагагүй төр засагтай байснаас Ерөнхийлөгчийн засаглалаар ганц хүнээс хариуцлага нэхээд отоод сууж байсан нь хамаагүй дээр юм. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай бол одоогийнх шиг намын эрх ашиг, бүлэглэлүүдийн сонирхол улс орны эрх ашгаас өмнө нэгд тавигдахаа болино. Тэгээд ч Ерөнхийлөгчийн засаглалтай, бүх дээд эрх мэдэл ерөнхийлөгчийн гарт байдаг бол хэн л тэрэнтэй эрх мэдэл булаацалдаад олуулаа босч ирэх вэ дээ. Даргынхаа өөдөөс босч тушаалыг нь булаахаар хэдэн арван хүн даргатайгаа, бас хоорондоо энэ суудлын төлөө өрсөлдөж тэмцэлдэнэ гэж байхгүй, ингэх ч боломжгүй. Ерөнхийлөгчийн засаглал гэдэг бол дарга цэрэгтэй буюу дарга ажилтантай адил. Ямар ч байгууллагын ажилтнууд нь даргыгаа дарангуйлагч гэж үздэггүй. Учир нь бүх нийтийн төлөөлөл болон албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж гарч ирсэн даргынхаа ачаар буюу тэр даргаасаа тэдгээр доод хүмүүс нь өөрсдөө сонгогдож томилогдоод цалин авч амь зууж байгаа болохоор даргын тушаал хэрвээ илт буруу шийдвэр биш л бол хааны зарлиг л гэсэн үг. Тийм болохоор л дарга бол дарга, цэрэг бол цэрэг байж чаддаг. Дарга байгууллагаа чиглүүлж, төлөвлөж удирддаг, ажилчид нь даргынхаа тушаалыг үг дуугүй биелүүлж, хий гэсэн бүхнийг нь хийж гүйцэтгэдэг байх үүрэгтэй. Чухамдаа ийм учраас л өндөр хөгжилтэй орнууд дарангуйлагч сонгож байна гэж үздэггүй, харин тэд хөгжил дэвшлийн төлөө гэсэн ийм л санаачлагатай, хийж бүтээдэг чадварлаг дарга лидер хүнийг сонгоод, түүнд хийх бүх эрх мэдлийг нь өгдөг. Хэрвээ хэн нэгэн төрийн том албан тушаалтан ерөнхийлөгчөө шүүмжилж үг сөрөөд ажил явуулахгүй байвал ард түмэн нь түүнийг даргынхаа үгэнд орсонгүй, халах хэрэгтэй гэж үзэн дургүйцлээ илэрхийлдэг. Дарга бол дарга, ажилтан бол ажилтан шиг байж өөрт оногдсон тус тусын үүргээ гүйцэтгэх ёстой гэж үздэг учраас тэр. Тэгээд ч өөрсдийнх нь сонгосон ерөнхийлөгчийг гоочилж, ажлаа хийхэд нь саад учруулахыг тэд тэвчихгүй. Эцсийн эцэст ерөнхийлөгчтэй тооцоо бодож, хариуцлага нэхэх эрхтэй хүмүүс нь зөвхөн ард түмэн юм. Тэр ерөнхийлөгч нь ч гэсэн ард түмэндээ юу хийж бүтээж чадахаа харуулах гэж байдаг бүх чадвар, боломжоо шавхаж мэрийхээс биш, зөвхөн нам руугаа гүйгээд намдаа үйлчлээд зүтгээд байх юмуу эсвэл өөр зорилготой юм хийгээд байвал ард түмэн нь бухимдаж дургүйцээд ганц хүнийг дор нь барьж идэх шахдаг болохоор ерөнхийлөгч нь улсынхаа эрх ашгийг нэгд тавьж ажиллахаас өөр гарах гарц түүнд байхгүй. Тийм болохоор тэр ерөнхийлөгч ард түмнийгээ зөвхөн өөртэй нь тооцоо бодно, түүнээс хаашаа ч зайлах аргагүй,сайн ажиллавал ард түмнээсээ дахин сонгогдоно гэдгээ цаг үргэлж мэдэрч ухамсарлаж байдаг нь арга ч үгүй юм. Бас тэр хэрээрээ доод хүмүүсээ хатуу барьж захиран улс орноо аль болох зөв удирдаж чиглүүлэх гэж мэрийж чармайхаас өөр яахав. Улс орон гэдэг нэгэн хөлөг онгоцтой адил. Тэр хөлөг хаашаа явж хаана хүрэхийг, яаж түүнд хүрэхийг хөлгийн ахмад л мэдэж залуурдах үүрэгтэй байдаг. Харин манайд 76 өөр толгой ийш нь ч нэг, тийш нь ч нэг эргүүлж рулиэ булаацалдаад тогтсон алсын зорилго ч гэж алга, түүнд хүрэх төлөвлөгөө ч гэж алга. Хаанаас салхи үлээж байна, ийш тийшээ эргэлдэн захгүй далайд дэмий л хөвж явна. Энэ хөлөг хаана хүрэхийг, хаашаа явж байгааг тодорхой бодож төсөөлж, төлөвлөж байгаа хүн ганц ч алга. Ердөө ганцхан улс төрч л энэ байдлаараа цааш явбал юу хүлээж байгааг хэд хэдэн удаа маш оновчтой прогноз хийж ярьж байсан. Харамсалтай нь тэр хүний үнэн сэтгэлийн яриаг нь ч ойшоож сонсдоггүй, ухаж ойлгодоггүй хүмүүс олон байдаг болохоор хүмүүсийн чихний хажуугаар л тэр үнэн яваад өнгөрдөг. Хэрвээ өмнөх жишээг уснаас газар дээр буулгавал аль нэг багийн тоглолттой адилхан болно. Учир нь аливаа улс орон гэдэг дэлхийн дэвжээн дээр наадаж буй багийн тоглолттой ч бас адилхан юм. Мэдээж аль баг хожих нь хамгийн түрүүнд багийн нэгдмэл байдлаас хамаарна. Улс орны дотоодын тэмцэл зогсох үед олны сэтгэл санаа үймрэхээ болиод үндсэн зорилго руугаа харах сөхөөтэй болж ирдэг. Баг хэдэн гишүүнтэй байх нь хамаагүй, гол нь багийн ахлагч бүх гишүүдийг ялалтанд уриалж, нэг зорилгын төлөө багийн ялалтын төлөө гэсэн нэг хүсэл эрмэлзлийн дор нэгтгэсэн цагт баг хүчирхэг болон хувирч оройлон гарч ирдэг. Хэрвээ баг нь маш олон гишүүнтэй бол багийн ахлагч сонгож авсан төлөөллөөрөө дамжуулан доод бүх хүмүүсээ зохион байгуулалтанд оруулан хандах чиглэл, хүрэх зорилго болон хаагуур явж яаж зорилгодоо хүрэхийг зааварлаж удирдан чиглүүлснээр урдаа тавьсан тухайн зорилгодоо хүрдэг. Хэрвээ тэр багт өөр хүн лидер болохыг санаархан гарч ирвэл тийм хүмүүсийн тоолонгоор баг дотроо хуваагдан өвөр зуураа тэмцэлдэж, нөгөө хэсгээ илүү гаргахгүйн тулд замд нь байнга саад хийж, хорлож доош дарахыг хичээн хэн нь ч багаа ялаасай гэж хүсэхээ болино. Хэрвээ аль нэг тал нь багтаа ялалт авчирчихвал үзэгчдээс илүү үнэлгээ авч хүлээн зөвшөөрөгдөөд дийлдэхгүй болох тул хамтдаа ялагдсан нь дээр гэж үзнэ. Дэлхийн дэвжээн дээрх манай багийг харвал хагархай төр, бутархай ард түмэн буюу нэгдсэн нэг удирдагчгүй багийн гишүүд ямар арга төлөвлөгөөгөөр тогловол хожих тухай ямар ч төсөөлөлгүй, зүгээр л харагдсан зүгтээ эсвэл зөв байх гэсэн зүгтээ бөмбөгөө өшиглөх юмуу хажуунаас нь хэн нэгэн нь ийшээ шид гэхээр нь ийш нь шидэж, тийшээ шид гэвэл нь тийш нь өшиглөөд бөмбөг хөөж гүйхээс биш хаалга хаана байгаа, яаж тэнд хүрэхийг ёстой бүү мэд л байна. Учир нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж гарч ирсэн цорын ганц хүн, багийн ахлагч л бүх гишүүдийг нэгтгэж зорилгодоо хүрэх арга замыг нь боловсруулж, хооронд нь холбож чиглүүлж, бүгдийг нь удирдаж зааварчилж чадна. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглалтай нэгдсэн нэг удирдлага, нэг чиг хандлага, нэг зорилгын дор нэгдвэл тэр ард түмэн урагшаа нэг зүгт харж, улс орны хөгжил дэвшил гэсэн хамтын нэг зорилгоо чиглэн бүгд хүчээ зангидаж, эрчтэй дотоодын ямар ч саад тотгоргүйгээр хурдтай урагшлах боломжтой болно. Мэдээж хурдтай чадалтай багийн гишүүд нь гол ажлаа нугалахаас гадна тухайн лидер сонгож авсан доод хүмүүсээрээ дамжуулан нийгмийн бүх салаа салбарыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулан зорилготой төлөвлөгөөтэй урагшлуулна. Хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөж, бүгд л урам зориг орон хөгжил дэвшил өөд нисэх нь нисэж, гүйх нь гүйж хүн бүр өөрийн хүч чадал, чадварыг харуулахаар бүхий л боломж нөөцөө шавхан гаргана. Мэдээж ард түмэн нь ерөнхийлөгчөө сонгохдоо ямар шалгуурыг гол болгож харах нь чухал. Юуны түрүүнд цаад хүнээ хэр бүтээлч хүн бэ гэдгийг нь дэнслэх хэрэгтэй болно. Учир нь та нэг сайхан ажилтан хөлслөөд авдаг, өнөөх нь ажил ч хийхгүй сайхан ярьдаг, энд ч, тэнд ч өрөөнд орж хэсээд хүмүүсийг найраад зугаацаад байвал уур чинь хүрнэ биз дээ. Та мэдээж тэр хүнд сул мөнгө, цалин өгөөд суухгүй нь лав. Тэгээд ч энэ албан тушаалд ямар онцлогтой хүн гарч ирэхээсээ хамаараад улсын ажил өөр өөрөөр явагдаж эхэлнэ. Хэрвээ ярьдаг хүн гарсан бол засгийн газраа байгуулчихаад юу хийхээ тэдэнтэй хамтарч хэлэлцэж төлөвлөөд л түүний ажил гүйцээ.Тийм хүн доод хүмүүсээ шахаж шаардаад, загнаж зандраад шавдуулаад байхаас өөрөөр байж чадахгүй. Харин бүтээлч хүн гарч ирсэн бол ажлыг урьдын тогтсон хуучин голдирлоор нь явуулна гэж байхгүй, тэгэхийг зөвшөөрөх ч үгүй. Тийм хүн бүхнийг өөрөө санаачилж, өөрөө гардан явуулах гээд дайраад л байна, юм бүхнийг шинээр бүтээн босгох гэж оролдоно. Тэр хүн цоо шинэ ертөнцийг бий болгохыг мөрөөднө. Учир нь ганцхан бүтээлч сэтгэлгээтэй хүн л юм бүхнийг цоо шинээр бүтээлчээр харж сэтгэж, хар аяндаа ямар нэгэн зүйлийг хэлбэржүүлж бий болгож, бүтээж босгож байдаг дотоод энергийн эх ундаргатай байдаг. Тийм хүнийг танихад хялбархан, зүгээр л өнгөрсөн үедээ алхам тутамдаа юу хийж бүтээж явсныг, тэр хүний өөрийнх нь хоёр гараас юу гарсныг нь түүний үүх түүхээс нь харж мэдэж болдог.
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Ерөнхийлөгчийг арай дэндүү доромжилсон шүү
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • БУУРАЙ (202.55.191.35)
    ЯАХАВ ДЭЭ 1400 ГАЖИГТАЙ ЭЭЖҮҮД МОНГОЛД БАЙГАА Л БИЗ НУТАГ БУЦАХААСАА ӨМНӨ ХОТОД ИРСЭНИЙХ СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭЭД ЯВАХ ХЭРЭГТЭЙ
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
    • ЯМАР Ч БАЙСАН ЭХ БОЛ АГУУ ХҮМҮҮС ШҮҮ. ҮРИЙНХЭЭ ТӨЛӨӨ ҮХЭХ ЮУ Ч БИШ, АРЗАЙСАН ЧОНОТОЙ Ч ҮРЭЭ ХАМГААЛЖ УЛААН ГАРААР ТУЛАХААС БУЦАХГҮЙ, АМЬТНЫ ҮРИЙГ Ч ӨӨРИЙНХ ШИГЭЭ ЭНЭРЧ ЧАДДАГ ХҮМҮҮС БОЛ ЦЭЭЖНЭЭСЭЭ ЦАГААН СҮҮ ГАРГАДАГ ЭХЧҮҮД ШҮҮ. ЭНЭ СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ДЕБИЛ ЭРЧҮҮД ХУРУУГАА ХӨХӨЖ ӨССӨН БАЙХААС ЗАЙЛАХГҮЙ.
      2013 оны 03 сарын 04
    • өөрсдөө дотор муухаа оргиод мөнгөө бодоод хийж байгаа байлгүйдээ
      2013 оны 03 сарын 04
  • (89.126.18.171)
    bi lav kinon deerees ch iim sonin zagalmailsan etseg kharaagyi um baina yag l narcobaron shig l aashlakh um ene chin mongol shuu deee enkhbayaraa saikhan suuchikh minii duu kharin ch baga ogson um chamd
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • odavaa (89.126.18.171)
    yasan ch ikh mongo khulgailsiin yasan ch baragddaggyi um tegeed l tenegteed yavakh um ene enkhbayar ternii orond saikhan er khun shig suuchikhaad khaaya neg jinteikhen yg khelchikheed l baij baisan bol rating chin gaigyi l baikh bailaaa kkkkk
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • БУУРАЛ (202.126.89.213)
    МОНГОЛ УЛС 1911 ОНД ТУСГААР ТОГТНОН БОГД ХААНТ УЛС БОЛООД ХААНЫ ЗАРИЛГААР ТОМ ЗУРХАЙЧДЫГ ЦУГЛУУЛАН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ЗУРУУЛХАД 100 ЖИЛИЙН ДАРАА Л МОНГОЛ УЛС ХӨГЖИЛИЙНХӨӨ ЗАМД ОРОХ ЮМ БАЙНА ГЭЖ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДСЭН БАЙНА. ТҮҮХЭЭ УНШААРАЙ. ОДОО Л КОММУНИСТУУДААС САЛАХ ЮМ ШИГ БАЙНА ДАА
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
    • НААД ТЭНЭГ ЮМАА ЧИ ӨӨРӨӨ Л ДАХИН ДАХИН УНШ. ДЕБИЛ ЭЭ.
      2013 оны 03 сарын 04
  • БУРЖАК (202.126.89.213)
    МОНГОЛ УЛС 1911 ОНД ТУСГААР ТОГТНОН БОГД ХААНТ УЛС БОЛООД ХААНЫ ЗАРИЛГААР ТОМ ЗУРХАЙЧДЫГ ЦУГЛУУЛАН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ЗУРУУЛХАД 100 ЖИЛИЙН ДАРАА Л МОНГОЛ УЛС ХӨГЖИЛИЙНХӨӨ ЗАМД ОРОХ ЮМ БАЙНА ГЭЖ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДСЭН БАЙНА. ТҮҮХЭЭ УНШААРАЙ. ОДОО Л КОММУНИСТУУДААС САЛАХ ЮМ ШИГ БАЙНА ДАА
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
    • НААД ТЭНЭГ ЮМАА ЧИ ӨӨРӨӨ Л ДАХИН ДАХИН УНШ. ДЕБИЛ ЭЭ.
      2013 оны 03 сарын 04
  • (124.158.66.196)
    Enhbayar ahaa mungutei yum aa mongold dain degdeechihvee ailaa ichlee emeilei. Gehdee bid teneg bishee!
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
    • БУРЖАК
      МОНГОЛ УЛС 1911 ОНД ТУСГААР ТОГТНОН БОГД ХААНТ УЛС БОЛООД ХААНЫ ЗАРИЛГААР ТОМ ЗУРХАЙЧДЫГ ЦУГЛУУЛАН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ЗУРУУЛХАД 100 ЖИЛИЙН ДАРАА Л МОНГОЛ УЛС ХӨГЖИЛИЙНХӨӨ ЗАМД ОРОХ ЮМ БАЙНА ГЭЖ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДСЭН БАЙНА. ТҮҮХЭЭ УНШААРАЙ. ОДОО Л КОММУНИСТУУДААС САЛАХ ЮМ ШИГ БАЙНА ДАА
      2013 оны 03 сарын 04
  • гармаа (122.201.18.8)
    их хуралдай гэж юу байдаг юм болдоо энэ байдлаар бол нэг хүнийг дахин шүтэх үйл ажиллагаа юм уу л гэж харж байлаа их л сонин юм болж байна энэ энхбаяр гэдэг хүн яасан их мөнгөтэйы хүн бэ өөрийнхөө болон ард түмнийг хагалан бутаргах үйл ажиллагаандаа ямар их мөнгө зарцуулж байна даа энэ ээжүүд ингэж олныг төлөөлж болдог юм уу өнгө мөнгөнд хууртан ийм үйл аж ллагаа явуулахаа болимоор юм даа үнэн гэж байдаг бол хэзээд л ялдаг шүү дээ ийм үйл аж ллагаа явуулс анаар ялах нь юу л бол доо
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • (49.0.187.35)
    24tsag.mn bol Elbegeed hudaldagdsn sait itgej ul bolno
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
    • засс тэр ТВ9-өө хичээ
      2013 оны 03 сарын 04
  • (202.55.191.35)
    ene heden herlegeed baiga oligarhud hedeh jiliin dara barag tzaatzin ul sonsoh bolob uu.
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • бббббб (203.169.53.19)
    МАХН-ийн тухай дандаа ташуу мэдээлэл хийдэг гэж МАХН-аас ард иргэдэд анхааруулж байсан та хэд ч тогоон доторхоо хардаг мал юмаа
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • йыбөайыайы (203.169.53.19)
    Худалч 24цаг цирк дээр очсон надад зураг нь ч байгаа дийлэнх нь дүүрсэн байсан
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
    • БУУРАЛ
      МОНГОЛ УЛС 1911 ОНД ТУСГААР ТОГТНОН БОГД ХААНТ УЛС БОЛООД ХААНЫ ЗАРИЛГААР ТОМ ЗУРХАЙЧДЫГ ЦУГЛУУЛАН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ЗУРУУЛХАД 100 ЖИЛИЙН ДАРАА Л МОНГОЛ УЛС ХӨГЖИЛИЙНХӨӨ ЗАМД ОРОХ ЮМ БАЙНА ГЭЖ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДСЭН БАЙНА. ТҮҮХЭЭ УНШААРАЙ. ОДОО Л КОММУНИСТУУДААС САЛАХ ЮМ ШИГ БАЙНА ДАА
      2013 оны 03 сарын 04
  • (182.160.2.81)
    Амьд бурхан Энхбаяр том ах аа гэж... Би тоодоггүй байсийм. Ер нь овоо гар юм аа. Уучлаарай .Бөөлжмөөр байнаа.
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    6 цаг 18 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    6 цаг 36 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    9 цаг 58 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    10 цаг 43 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    11 цаг 4 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    11 цаг 45 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    12 цаг 11 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    12 цаг 25 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Өчигдөр 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Өчигдөр 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Өчигдөр 16 цаг 18 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    Өчигдөр 16 цаг 03 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    Өчигдөр 15 цаг 36 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    Өчигдөр 15 цаг 33 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    Өчигдөр 15 цаг 27 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК