Т.Аминаг “Цахиур хагалах дуучин” хэмээн үнэлжээ
Өнгөрсөн сарын 26-28-нд ОХУ-ын Буриад улсад болж өнгөрсөн “Белый месяц 2013” олон улсын дуулаачдын уралдаанд Монгол улсаа төлөөлөн дуучин Т.Амина оролцсон байна. Тус тэмцээнд 35 орны дуучин оролцсоноос уралдааны тэргүүн байрт хоёр дуучин тунаж үлдсэний нэг нь Т.Амина байсан.
Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Якутын Ника, Казахстаны Асэт Али, БНХАУ-ын дуучин Эрхэмбат нар байв. Уламжлал болон зохиогдсоор ирсэн уг тэмцээний шүүгчид Монголын Т.Аминааг “Цахиур хагалах дуучин” хэмээн үнэлжээ.




















































Сэтгэгдэл (7)