
Эрэгтэй зохиолч, яруу найрагчид "Мартын 8"-ыг тохиолдуулан “Төгөлдөр гоо” нэртэй цэнгүүн хийх юм байна.

Эрэгтэй зохиолч, яруу найрагчид "Мартын 8"-ыг тохиолдуулан “Төгөлдөр гоо” нэртэй цэнгүүн хийх юм байна. Тус цэнгүүнийг Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч П.Нямлхагва, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат, Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул, Т.Зөнбилэг, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар хамтран хийх аж. Яруу найрагч залуус энэхүү цэнгүүнээрээ эмэгтэйчүүддээ баярын бэлэг барьж байгаа төдийгүй өнөөгийн залууст эх оронч сэтгэлийг суулгах, утга зохиолын сайхныг мэдрүүлэхийг зорьсон гэнэ. “Төгөлдөр гоо” цэнгүүн энэ сарын 9-нд Тусгаар тогтнолын ордонд 16.00 цагаас болох бөгөөд Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Цоодол, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Ж.Алтанцэцэг, Г.Ариунбаатар нар урилгаар оролцож, ая дуугаа өргөн барих юм байна.