Төрийн албаны зөвлөл хэд хоногийн өмнө яамдын Төрийн нарийн бичгийн
даргын түр орлон гүйцэтгэгч нараас шалгалт авч тэнцсэн эрхмүүдийг
жинхэлсэн. Харин одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч
агентлагуудын дарга нарыг сонгон шалгаруулах үлдээд байгаа юм.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, Цөмийн энергийн газрын дарга, Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга, Газрын тосны газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга, Худалдан авах ажиллагааны газрын дарга, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга зэрэг албанд өрсөлдөх хүмүүс энэ сарын 3, 4-ний өдрүүдэд бүртгүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалт энэ сарын 7, 11, 12-ны өдрүүдэд болох гэнэ. Одоогийн байдлаар агентлагуудын дарга нарын суудалд түр орлон гүйцэтгэгчид сууж байгаа юм.
Сэтгэгдэл (1)