

Тэрбээр “BBC”-д өгсөн ярилцлагадаа ОХУ-д шинээр батлагдсан хууль нь иргэдийн эрхэд халдаж байна хэмээн буруутгасан байна. Мөн тэрбээр Путины Засгийн газрыг авлига, хээл хахуулиар дүүрсэн хэмээн шүүмжилсэн байна.
Ноён Горбачев эх оронд нь олон тооны маргаантай хуулиуд батлагдаж байгаад ихээхэн гайхширч буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Хэрвээ энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол ОХУ Арктикийн далайд байгаа мөс шиг л хөвөх болно” хэмээжээ.
Мөн Зөвлөлтийн удирдагч Путиныг дүрсхийсэн ууртай хэмээсэн байна. Тэрбээр “Путин нэг удаа Горбачевын урт хэлийг огтолж богиносговол таарна хэмээн хэлж байсан. Би түүнийг цочир ууртай, залхуутай хүн гэж мэдэрдэг. Сайхан болж байгаа зүйл нэг ч алга. Миний бодлоор Путин дэглэм тогтоох хэв маягаа өөрчлөх хэрэгтэй” гэжээ.
ОХУ-д зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийсэн тохиолдолд торгууль ногдуулах тухай хуулинд тусгаж өгсөн нь олны эсэргүүцлэтэй тулгарч байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард “Хүний эрхийг ажиглах” байгууллага Кермльд гуравдахь удаагаа сонгогдсон Владимир Путин Зөвлөлтийн түүхээс хойш хүний эрхэд хамгийн ихээр халдса удирдагч хэмээн бичиж байсан юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (4)