НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг ойрын хугацаанд цөмийн туршилт
явуулсны хариуд шинэ хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа талаар
“Reuters” мэдээлжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг ойрын хугацаанд цөмийн туршилт явуулсны хариуд шинэ хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа талаар “Reuters” мэдээлжээ. Шинэ хориг арга хэмжээ авах тогтоолын төслийг АНУ болон БНХАУ энэ долоо хоногт өргөн барьсан байна. Тогтоолд НҮБ-ын гишүүн орнуудыг БНАСАУ руу их хэмжээний бэлэн мөнгө тээвэрлэхийг хориглохыг заасан байна.
БНАСАУ өнгөрсөн сард цөмийн гурав дахь туршилтаа явуулсан нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдийн хоригийг дахин зөрчсөн хэрэг болсон юм.
Д.Идэр


















































