Японы үнэт эдлэлийн дархан Барселонагийн алдарт хөлбөмбөгчийн зүүн хөлийг урласан талаар “BBC” онцолжээ.
Японы үнэт эдлэлийн дархан Барселонагийн алдарт хөлбөмбөгчийн зүүн хөлийг урласан талаар “BBC” онцолжээ. 25 кг цул алтаар бүтээгдсэн Лионель Мессигийн зүүн хөлийг хэвэнд цутгаж хийсэн байна. Токиод тавигдсан энэхүү үзвэрээс олсон орлогыг хоёр жилийн өмнө цунамид нэрвэгдсэн хүмүүст хандивлах аж.
25 настай Лионель Месси өнгөрсөн жил дэлхийн “ФИФА 2012”-ын шилдэг тоглогч болсон юм. Тэрбээр 2012 онд 91 гоол хийж, 40 настай германы тамирчин Герд Мюллерын амжилтыг давж гарсан юм.
Д.Идэр




















































