Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Гадаад харилцааны дэд сайд Ч.Ганхуяг яамны нийт ажилтан, албан хаагч бүсгүйчүүдээ хүлээн авч баяр хүргэлээ.Тэрбээр тус яамны эмэгтэй албан хаагчдынхаа гадаад харилцааны салбарт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв. Баярын арга хэмжээнд ГХЯ-ны газрын захирал нар байлцлаа.


















































