
Жил бүрийн 3-р сарын наймны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл доор алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулга уулзалт болдог билээ. Өнөөдөр энэ чуулга уулзалт долоо дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд уламжлал ёсоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлнэ. Уг чуулганаар нийгэмд тулгамдаж буй асуудлын талаар эхчүүд хэлэлцдэг юм. 1000 ээжийн уулзалт 11 цагт Төрийн ордны Их танхимд эхэлнэ.