
Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар монголын шилдэг загварын агентлаг "Шилмэл загвар" ХХК, "Улаанбаатар их дэлгүүр" хамтран эмэгтэйчүүд, ээжүүдэд зориулсан "Surprise day" шоу арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэхүү шоунд зөвхөн охид, бүсгүйчүүд, ээжүүдэд зориулсан загварын үзүүлбэр үзүүлэхээс гадна мэргэжлийн үсчин, make up, стилист зэрэг үйлчилгээг эдгээр өдрүүдэд үнэ төлбөргүй авах боломжто. "Гэнэтийн бэлэг" дүүрэн өдүүдээр өнөөдрөөр өндөрлөх юм. "Улаанбаатар их дэлгүүр"-т загварын шоу өдөрт хоёр удаа болох бөгөөд бүсгүй та таалагдсан загвараа худалдан авах боломжтой юм байна.

