
АНУ-ын албаныхан Осама Бен Ладены бие төлөөлөгчийг өнгөрсөн долоо хоногт Иорданаас баривчилсан тухай мэдээллээ. Sulaiman Abu Ghaith нь Бен Ладены өргөмөл хүү бөгөөд 9-р сарын 11-ны халдлагыг зохион байгуулахад оролцсон гэж түүнийг эрэн сурвалжилж байсан юм. 2002 онд түүнийг Иранд байсан гэх сураг гарч байв. Sulaiman Abu Ghaith Аль Кайда бүлэглэлд томоохон байр суурь эзэлдэг нэгэн аж. АНУ-ын хүчнийхэн түүнийг Нью-Иорк хотод авчирсан бөгөөд америк үндэстнийг хоморголон устгасан хэргээр шүүх хурал нь өнөөдөр эхлэх юм байна. FBI-ийн тусгай төлөөлөгч George Venizelos хэлэхдээ "АНУ эдгээр сэжигтнүүдийг барихдаа нэг нэгээр нь гэсэн зарчим барьж байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгч байна" гэжээ.
Осама Бен Ладенг алан хядах ажиллагаа зохион байгуулсан гэж олон жил эрэн сурвалжилсны эцэст 2011 онд илрүүлу, баривчилгааны үеэр тэрбээр нас барсан юм.
Сэтгэгдэл (2)