Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавестэй венесуэлчүүд өнөөдөр салах ёс гүйцэтгэж байна. Түүний шарилыг занданшуулж музейд хадгалахаар болсон тухай тус улсын дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдлээ. Тэрбээр "Уго Чавесийн цогцсыг бусад нэрт удирдагч Хо Ши Мин, В.И.Ленин нарын адил шилэн хоргонд занданшуулан хадгална" гэжээ. Түүний шарилыг занданшуулсны дараа Каракас хот дахь цэргийн музейд байршуулах аж.
Гэхдээ занданшуулах ажил эхлэхэд дор хаяж долоо хоног хэрэгтэй болжээ. Учир нь түүнтэй салах ёс хийхийг хүссэн сая сая хүн хүлээж байгаа юм.
Уго Чавес ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялж, тангараг өргөхөөр бэлдэж байсан ч ийнхүү өвчний улмаас таалал төгслөө. Харин түүний оронд сонгогдох шинэ Ерөнхиийлөгчийг венесуэлчүүд 4 дүгээр сарын эхээр тодруулах юм байна. Тэр хүртэл дэд ерөнхийлөгч Николас Мадуро улс орны хэргийг хамаарч байх юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)