зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Өмнө нь цагаан сараар бараг авдар архи авахад хүрдэггүй байсан. Гэтэл одоо шил архи задлахад дуусахгүй байна

2013-3-09
0
ЖИРГЭХ
    Ээжийнхээ, эмээгийнхээ, эхнэрийнхээ хүсдэггүй, дургүй, таалдаггүй зүйлээс өнөөдөр ээждээ хэлээд л салбал тэднийгээ баярлуулах арга тэр юм.
    Ээжийнхээ, эмээгийнхээ, эхнэрийнхээ хүсдэггүй, дургүй, таалдаггүй зүйлээс өнөөдөр ээждээ хэлээд л салбал тэднийгээ баярлуулах арга тэр юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алдарт эхийн одонт ээжүүдийн долдугаар чуулганд өчигдөр оролцож, баяр хүргэн үг хэллээ.
 
    Ерөнхийлөгч хэлэхдээ “Монголын сарангуа мянга мянган ээжүүдийн төлөөлөл болж, төрийнхөө ордонд хүрэлцэн ирсэн нийт ээжүүд та бүхэндээ ард түмнийхээ болон Монголын төрийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
 
    Монголын төрийн ордон одонтой ээжүүдийн энэ сайхан эрч хүчээр, одонтой ээжүүдийн энэ сайхан цагаан сүүний буянаар, одонтой ээжүүдийн элбэрэлт сэтгэлээр жил бүр ариусч байдаг билээ. Энэ сайхан ариуссан танхимаас нийт ард иргэддээ нэг зүйлийг хүсмээр байна. Өнөөдөр ээжийгээ, эмээгээ, эгчийгээ, охин дүүгээ баярлуулах өдөр гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Яаж баярлуулах вэ гэж хэд хоногийн өмнөөс хүн бүхэн боддог. Баярлуулах нэг сайн арга байна гэж би бодож байна. Ээжийнхээ хүсдэггүй, ээжийнхээ дургүй, таалдаггүй, эхнэрийнхээ бас хүсдэггүй тийм муу зуршлаасаа энэ өдөр ээждээ хэлээд л салчих хэрэгтэй. Тэгвэл таны хань, таны ээж, эмээ бүгд баярлана. “Миний хүү чинь ингэж ухаажих гэж, ингэж өөрчлөгдөх гэж” хэмээн ээж чинь, эмээ чинь хэлэх болно. Хүн нэг зүйлийг хамгийн сайн хийж чаддаг. Тэр бол хүн өөрөө өөрийгөө өөрчлөх. Хүн муу зуршлаа хаяж, сайн зүйл рүү тэмүүлж чаддаг. Үүнд л хүний гайхамшигтай чанар оршдог юм гэдгийг хэлэх гэсэн билээ.
2013-03-08helsen_ug

    Ноднин энэ индэр дээрээс одонтой ээжүүддээ баяр хүргэж үг хэлж байснаа санаж байна. Тэгэхэд би  ээжүүдийнхээ тухай, ер нь эмэгтэйчүүдийнхээ төрд оролцох оролцоог нэмэгдүүлэх тухай ярьж байсныг бүгд санаж байгаа байх гэж бодож байна. Би ард түмэндээ, сонгогчдодоо, ээжүүд, эхчүүддээ үнэхээр баяртай байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн сонгуулиар төрийн дээд эрх барих байгууллага УИХ-д хамгийн олон эмэгтэй сонгогдож орж ирсэн. Өмнө нь 3 эмэгтэй байсан. Одоо 11 эмэгтэй боллоо шүү дээ. Энэ бол том амжилт гэж би хувьдаа бодож байгаа.

    Эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшинд орж ирнэ гэдэг бол Монголын нийгмийг илүү хүнлэг, энэрэнгүй, хүндээ хандсан болгоно гэсэн үг. Эмэгтэйчүүдэд тохиолддог зовлонг нимгэлэх сайн сайхан шийдвэрүүдийг гаргах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Мөн орон нутгийн сонгуулиар 200 гаруй эмэгтэй бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон. Гүйцэтгэх засаглал, орон нутгийн засаг захиргааны түвшинд олон эмэгтэй удирдах ажилд дэвшин орсон байна. Энэ бүхэн мөн л сайхан мэдээ юм.
 
    Өөр нэг сайхан дэвшил манай нийгэмд гарч буйд миний сэтгэл ихэд хангалуун байгаа. Ер нь ээжүүд, эмэгтэйчүүд, гэргий нарт ихэд дарамт болдог байсан зүйл бол архидалт. Архидах хэмээх энэ буруу зуршлаас манай нийгэм, ард иргэд, гэр бүл улам бүр татгалзсаар буй нь үнэхээр сайхан байна. Энэ тухай мэдээг сонсоод би улам ихээр баярлаж байна. “Өмнө нь манай гэр бүл Цагаан сараар бараг авдар архи авахад хүрдэггүй байсан. Гэтэл одоо шил архи задлахад дуусахгүй байна. Цагаан сараа архигүй хийлээ. Цагаан сараа архи уухгүй тэмдэглэж, хоорондоо эрүүл саруулаар золгох чинь ямар сайхан юм бэ” хэмээн иргэд маань ярилцаж байна. Тэгэхээр энэ бол үнэхээрийн том амжилт юм.
2013-03-08helsen_ug

    Бид бүхний хүрсэн өөр нэг амжилт, дэвшил бол эмэгтэйчүүд, эхчүүдэд тулгамдсан хүндрэлтэй зүйлүүдийг асуудал гэж харж, тэдэн рүүгээ хандах нь эрс нэмэгдлээ. Жишээлбэл гэр бүлийн хүчирхийллийн тухай статистик тоо баримт өмнө нь гардаггүй байсан. Ноднингоос эхлээд гэр бүлийн хүчирхийлэл, харгислалыг буруу зүйл хэмээн үзэж, улс орон, сум аймгийн хэмжээнд хүртэл статистик тоо баримтад оруулдаг болоод байна. Энэ бол зөв алхам. Ийм маягаар хандаж бид гэр бүлийн хүчирхийллийг нийтээрээ жигшин зэвүүцээд ирэхээр энэ муу үзүүлэлт багасаад эхэлж байна. Монголын төр үүнд анхаарч, ийм бүдүүлэг авир гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцдог болсон явдалд бид бүхэн баяртай байгаа.
2013-03-08helsen_ug
 
    Манай оюутнуудын 60-70 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ялангуяа эмэгтэй оюутнууд, охидууд маань мөнгө төгрөгийн гачигдлаас болж янз бүрийн асуудал, бэрхшээлтэй тулгарч, ялгаварлан гадуурхагддаг. Үүнд миний сэтгэл эмтэрч, ихэд эмзэглэж явдаг байсан билээ. Харин ноднингоос эхлээд оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн дэмжлэг олгож эхэлсэн. 70 мянган төгрөг бол их мөнгө гэж надад нэг хүн хэлж байсан. Ер нь оюутан хүний хувьд 700 төгрөг ч их мөнгө шүү дээ. Ингээд оюутнууддаа хандаж хэлэхэд энэ мөнгийг зөв зарцуулах нь зүйтэй. Төр засаг, ард түмнийхээ хайр хишгийг зөв зарцуулдаг үлгэр жишээг манай оюутан охид маань үзүүлэх байх хэмээн би ихэд найдаж байгаа. Оюутан та бүхнийг сайн сурч, сурахаас өөр зүйлд сэтгэлээ бүү зовоо гэсэн үүднээс өгч буй мөнгө шүү дээ. Тэрнээс биш баар, цэнгээний газар орж, буруу зүйлд зарцуул хэмээн өгсөн мөнгө биш. Энэ мөнгө олон оюутан, олон айлын амьдралд тодорхой хэмжээний тус нэмэр болсон болов уу хэмээн бид найдаж байгаа. Энэ бодлого цаашид үргэлжлэх ёстой.
2013-03-08helsen_ug
 
    Эртний сайхан үг бий. “Юу хийхээ ээжээсээ асуу, юу хэлэхээ ааваасаа асуу” гэж. Өчигдөр бид Монголын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг олон байгууллагын төлөөлөгчтэй уулзаж, өглөөний цай хамт уусан. Мөн хөдөө орон нутгаас ирсэн эмэгтэйчүүд болон залуу охидын төлөөлөл оролцсон сайхан арга хэмжээ болсон. Энэ үеэр бид өнөөдөр эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудаар цаг гаруй ярилцсан. Өөрөөр хэлбэл бид өнөөдрийн энэ ёслолын арга хэмжээний өмнө уулзаж, олон зүйлийг ярилцсан гэсэн үг юм.
 
    Олон хүнтэй уулзсан, олон зүйлийг шийдэхийг хичээж байгаа. Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тал талаас нь дэмжээд, шийдээд явъя гэсэн хүсэл бодлоор хандаж байгаа гэдгийг хэлье. Гэхдээ олон асуудал, хүндрэл байсаар байна.
2013-03-08helsen_ug
    Ер нь ээжээс бүгд эхэлдэг. Ээжээс эх орон эхэлдэг. Ээжээс хүнлэг, ариун нийгэм эхэлдэг юм. Ийм учраас бид охиддоо, ээжүүддээ, эмэгтэйчүүддээ, залуу ээжүүддээ, эмээ нартаа тулгамдаж байгаа асуудалд нь их ойрхон байж, түүнийг нь шийдэхийн төлөө явах ёстой юм гэдгийг хэлье. Ядарч зүдэрч яваа хүндээ тусалж байж хүний нийгэм хүнлэг, зөв болдог юм. Зөв амьдарна гэдэг их буян. Зөв бодлого төрөөс гарна гэдэг их буян. Зөв бодлого гэж хүндээ зориулсан, хүний зовлонгоос үүдэн гарч байгаа, түүнийг нь нимгэлэх, сайн сайхныг нь дэмжих тийм бодлогыг л хэлдэг.

    Бид Монголын үрс маш олон болтугай гэж ерөөдөг. Монголчууд олуулаа болъё. Удахгүй Монголын хүн ам гурван сая гэдэг тооны босгыг алхах байх аа. Саяхан л бид хоёр саяуулаа гэж ярьдаг байсан. Нэлээд олон жилийн өмнө нэг сая хүрэхгүй гэж ярьдаг байсан. Одоо хэдхэн жилийн дараа гурван сая хүрч, монголчууд улам өнөр өтгөн олуулаа болно гэж би итгэж явдаг. Үүний төлөө бодлого явуулах ёстой. Гэхдээ тэр бодлого эргээд эхчүүд, эмэгтэйчүүд дээр дарамт, ачаа болж очих ёсгүй. Хүүхэд төрүүлэх нь тэр ээжид ачаа болох ёсгүй гэсэн байдлаар төр хандах ёстой. Наад зах нь төрөх эмнэлэг нь хаана байна. Тэнд үйлчилдэг хүмүүс нь хаана байна. Багтаамж нь ямар байна. Энэ асуудлыг УИХ-ын эмэгтэй гишүүд их онцгой анхаарах байх гэж би бодож байгаа.
 
    Хүүхдээ хөлд оруулсны дараа өгөх цэцэрлэг нь хаана байна. Сургууль нь хаана байна. Энэ бүхнийг Монголын нийгэм цаашид шийдэж, энд хөрөнгө мөнгөө зарцуулах ёстой. Энэ дэд бүтцийг бий болгохын төлөө Монголын төр бүх шатандаа анхаарч ажиллах ёстой. Ингэж ч ажиллана гэдгийг өнөөдөр ээжүүдийнхээ өмнө хэлэх нь зөв байх аа.
 
    Хамгийн том бодлого ч гэсэн хүнтэйгээ л уялддаг. Монгол Улсын аюулгүй байдал гэж ярьдаг. Монгол Улсын аюулгүй байдал бол явж явж Монгол хүний аюулгүй байдал юм. Монгол хүний аюулгүй байдлаас, монгол ээжийн аюулгүй байдлаас, монгол эмэгтэйн аюулгүй байдлаас, монгол иргэний аюулгүй байдлаас Монгол Улсын аюулгүй байдал эхэлдэг. Аюулгүй байдал гэдгийг богинохон тодорхойлох гэж оролдъё. Энэ бол наян настан цочихгүй, найман настан айхгүй байх тийм орчныг л аюулгүй байдал гэж байгаа юм. Үүний төлөө Монголын хууль хяналтын байгууллагууд, үүрэг хүлээсэн бүх хүн, төрийн албан хаагчид зүтгэх ёстой.
 
    Ингээд ээжүүддээ, эмэгтэйчүүддээ, Монголын нийгэм, төрөө сайхан болгох гэж зүтгэж яваа та бүхэндээ үргэлж баярлаж явдгаа хэлье. Ер нь гэрт эмэгтэй хүн орж ирээд дуугарахад эмх цэгц бий болж байдаг. “Яасан их хогтой байгаа юм бэ. Яагаад ийм байгаа юм” гэхэд л эмх цэгц бий болдог. “Ээж ирж явна” гэх сургаар зарим айлын хүүхдүүд гэрээ цэвэрлээд л, усаа аваад л, ажлаа, даалгавраа хийдэг шүү дээ. Ийм л байх ёстой.
 
    Монголын төрд, ер нь ээжүүдийн дуу хоолой хаана илүү чанга дуулдаж байна, хаана ээжүүдийн оролцоо илүү их байна тэр газарт олон асуудал шийдэгдэх байх гэж боддог. Эмэгтэйчүүд оролцоод ирэхээр л асуудал зөв болоод байх шиг санагддаг. Эмэгтэйчүүд хэдэн төгрөгөө цуглуулж хоршоолол байгуулаад л, эмэгтэйчүүд нийлээд ажлын байр бий болгоод ирэхээр тэр мөнгө хамгийн зөв зарцуулагддаг. Эмэгтэйчүүдийн, ээжүүдийн байгаа газар бүхэн ажил зөв явдаг юм гэдгийг энд хэлэх гэсэн юм.
 
    Цаашдаа хууль хяналтын байгууллага гаргах гэж байгаа хууль бүхэндээ эмэгтэйчүүдийн асуудлыг, хохирч байгаа хүмүүсийн асуудлыг, эрх мэдлийн цөөнх болж байгаа тэр хүмүүсийн асуудлыг байнга тусгаж явах ёстой. Тооны хувьд олуулаа боловч эрх мэдлийн хувьд цөөнх болчихсон ийм хүмүүс маш олон байна. Нэг үгээр хэлбэл аливаа бодлого, хууль дарга нарын хүсэл зоригоор гардгийг цаашдаа зогсоохын төлөө бид ажиллаж байгаа. Аливаа бодлого, хууль хүмүүсийн хүсэлд тулгуурлаж гардаг байх ёстой.
    
    Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн бүх албан хаагчдадаа нэг зүйлийг уриалмаар байна. Эмэгтэйчүүдийн асуудалд, эмэгтэйчүүдийн зовлонд ойрхон байх хэрэгтэй. Би хувьдаа эмэгтэйчүүдийн зовлонд ойрхон Ерөнхийлөгч байхыг хичээж ажиллаж ирсэн, тийм ч байх болно гэдгээ хэлье.
 
    Би өнөөдөр 50 насны босгыг алхаж байна. Миний ээж намайг 50 жилийн өмнө төрүүлэхдээ “Ер нь эмэгтэй хүн гэдэг олон зовлон дундуур явдаг. Бас их ачаа үүрдэг улс шүү. Миний хүү энэ асуудлыг их ойрхон харж яваарай” гэж бодсон юм болов уу. Тэгээд л намайг Мартын 8-нд төрүүлсэн юм болов уу гэж боддог юм.
 
    Уг нь миний иргэний үнэмлэх дээр гуравдугаар сарын 30-нд төрсөн гэж бичсэн байдаг. Харин ээж минь чи гуравдугаар сарын 8-нд төрсөн юм гэж хэлдэг. Миний хүйн ээж буюу эх барьж авсан ээж маань надтай уулзахдаа үргэлж “Миний хүү чинь мартын 8-нд төрсөн юм. Тэр өдөр манай суманд гурван эх нярайлсны нэг нь чи шүү дээ гэж” гэж хэлдэг. Анх сургуульд ороход ангийн маань хүүхэд надад “Чи чинь гуравдугаар сарын 8-нд төрсөн шүү дээ, Элбэгдорж оо” гэж хэлж байсан. Гэтэл ямар учраас гуравдугаар сарын 30 гэсэн юм бэ гэхээр, энэ нь миний ааваас болсон байдаг. Гуравдугаар сарын 8-нд ээж нярайлсны дараа аав хөтөлгөө морьтой, эв хавгүйхэн оёж хавсан өлгий бэлдэж ирсэн хэмээн ээж ярьдаг. Хурганы арьсаар өлгий хийдэг байсан ч тухайн үед аав өөрөө орчин үеийн гэж болох цоохор даавуугаар бор хөвөн болхидуу зулж өлгий оёсон гэдэг. Тэгээд намайг цоохор даавуун өлгийдөө хийж өвөртөлж аваад мориндоо мордоод явсан байдаг. Бүр дараа нь хүүдээ төрсний гэрчилгээ авахаар суманд очихдоо “Хүү чинь хэзээ төрсөн билээ?” гэсэн асуултад тулгамдаж “Хэдэн өдрийн өмнө шүү, за яах вэ, өнөөдрөөр биччих” хэмээн хэлснээр гуравдугаар сарын 30 гэж бүртгэгдсэн түүхтэй юм.
 
    Би ээжүүдийнхээ баярын өдөр төрсөндөө ихэд баярлаж явдаг. Миний ээж өнөөдөр 93 насыг зооглож байна. Өглөө ээждээ үнсүүлээд гарч ирсэн, их сайхан байсан. Гуравдугаар сарын 8-ны өглөө есөн цагийн үед төрсөн гэж ээж маань хэлдэг. Найман эрэгтэй хүүхдийн хамгийн отгон нь болж, би төрсөн юм. Миний ээж хоёр жилийн өмнө хүүхэд, ач нараа цуглуулахад 120 гаруй хүн ирсэн. Эндээс нэгэн сайхан бодол төрсөн. Эмэгтэй хүн ямар гайхамшигтай юм бэ? Нэг эмэгтэй хүн ийм олон хүний эхлэл болдог ямар сайхан юм бэ хэмээн би бодож байлаа. Би түрүүн хэлсэн, “Ээжээс бүх зүйл эхэлдэг. Эх орон хүртэл ээжээс эхэлдэг юм” гэж. Энэ бүхнийг та бүхэнтэйгээ хуваалцаж, төрсөн өдрөө тэмдэглэж байгаа маань их сайхан санагдаж байна.

    Тавин нас гэдэг их хол мэт санагдаж байтал ингээд хүрээд ирдэг юм байна. Өнөөдөр би “Монголын үрс маш олон болох болтугай” хэмээх сайхан ерөөлийг дахин дэвшүүлье. Монголын сарангуа ээжүүд үргэлж баяр цэнгэлээр дүүрэн бялхаж явах болтугай.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • (182.160.11.72)
    архидалт ихдсэн үү гэхээс багасаагүй. нөгөө хямд архи нь шажигнадаг болсон. үнэтэй архи нь бага зарагдаж бага уудаг болсон. хямд архи дийлж байна.
    2013 оны 03 сарын 10 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    225 hun 1udur eruuljuulegdsen gedeg medee yu hele d bgaan?show men ee
    2013 оны 03 сарын 10 | Хариулах
  • (122.201.18.165)
    болж бнаа
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
  • (122.201.28.4)
    Эвий муу ижий нар. Урт наслах болтугай
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
  • bek (92.47.167.201)
    saihan saihan
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
  • zochin (124.158.71.232)
    sn bna
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    19 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    57 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    1 цаг 12 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    1 цаг 29 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    2 цаг 28 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 7 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    3 цаг 12 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    3 цаг 28 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    3 цаг 40 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    3 цаг 41 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    4 цаг 40 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    4 цаг 54 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    6 цаг 29 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    6 цаг 35 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    18 цаг 57 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    21 цаг 58 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    22 цаг 5 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    22 цаг 13 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    22 цаг 16 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК