Дуучин С.Жавхлан өнгөрөгч 2012 оны сонгуулиар Увс аймагт, МАХН-аас нэрээ дэвшүүлж өвдөг шороодсон цагаас хойш “Шударга ёс” эвсэл Засгийн газарт хамтрах болсон. Тиймээс С.Жавхлан МАХН-ын төлөө багагүй хөрөнгө зарж сонгуульд оролцсон хийгээд энэ намын нэр хүндэд эерэг нөлөөлөл үзүүлсэн гэдэгтээ

МУГЖ дуучин С.Жавхлан өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Увс аймагт, МАХН-аас нэрээ дэвшүүлж өрсөлдсөн ч өвдөг шороодсон билээ. С.Жавхлан МАХН-ын төлөө багагүй хөрөнгө зарж сонгуульд оролцсон хийгээд энэ намын нэр хүндэд эерэг нөлөөлөл үзүүлсэн гэдэгтээ итгэлтэй байдаг тухайгаа байнга ярьдаг. Тэрээр сүүлийн үед "Энэ намын нэр дээрээс нэрээ дэвшүүлж сонгуульд өрсөлдсөн. Гэтэл МАХН Засгийн газарт хамтарч ажиллах болсноор намайг бараг танихаа больсон. Уг нь сонгуулийн өмнө мөргөж сөгдөх нь халаг болж байж намдаа элсүүлж байлаа” гэж байсан. Энэ бүх гомдлын эцэст дуучин С.Жавхлан элдэв нам эвсэл дэмий юм. Өөрийнхөөрөө улстөр хийх нь нэрэнд цэвэр, тиймээс би МАХН-ын батлахыг буцааж өгч, намын гишүүнчлэлээс татгалзлаа гэсэн юм.
Сэтгэгдэл (10)