
УИХ-ын гишүүн С.Ганбаатар саяхан МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөн тайлангаа тавьж, хүндэт ерөнхийлөгч болсон билээ. Тэрбээр энэ долоо хоногт өөрийн бие даан сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймагт ажиллаж иргэдтэй уулзаж байна. С.Ганбаатар УИХ-ын гишүүн болсноосоо хойш хийсэн ажлаа танилцуулж, мөн 2013 оны төсөвт тус аймагт ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхээр болсон талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа юм. Мөн 2014 онд улсын төсвийн хөрөнгийг юунд зарцуулбал иргэдэд ашигтай талаар хэлэлцүүлэг явуулж, санал авч байгаа аж.