
Европ, Ази, Африк, Америкийн 127 улсаас авсан мэдүүлгээс үзэхэд Дэлхийн оюутны спортын наадамд оролцогчийн тоо 12 мянгаас давна гэж гарсан байна. Ямартай ч мэдүүлгийг ирэх сар хүртэл хүлээж авах бөгөөд 170 улсын 13 мянган тамирчин наадамд оролцож магадгүй гэж зохион байгуулагчид нь тааварлав. Орос улс хамгийн олон буюу 995 тамирчнаа оролцуулах бөгөөд тэд спортын гол 13, нэмэлт 14 төрлөөр өрсөлдөх юм. Гадаад орнуудаас АНУ хамгийн олон 600 тамирчнаа ирүүлэхээр болжээ. Түүнчлэн Хятад, Япон, Их Британи, Польш зэрэг улсын олон тамирчин наадамд оролцох юм байна. Дэлхийн оюутны спортын наадам Орост анх 1973 онд болж, Казань хотноо энэ оны долдугаар сарын 6-17-нд хоёр дахь удаагаа болох юм.