
ОХУ-ын Урал мужид өчигдөр сургуулийн насны хоёр хүүхэд цасан нурангид дарагдан амиа алджээ. 10-12 насны хоёр хүү бямба гарагийн өглөө чаргаар гулгахаар гараад эргэж ирээгүй тул эцэг эх нь цагдаа дуудсан байна. Гэсэн ч цагдаа нар хөвгүүдийг цасан нурангид дарагдаж, амиа алдсан байхыг олсон аж. Өнгөрсөн долоо хоногт Тувад мөн үүнтэй төстэй хэрэг гарсан бөгөөд зургаан өсвөр насны хүүхэд амиа алдсан юм. Тэдний нэг болох 17 настай Антон Салчак нь Европын өсвөрийн боксын аварга байжээ. Тэдний тавынх нь цогцсыг лхагва гарагт олсон бол үлдсэн нэгийг нь өнөөдөр олсон гэж "Риа Новости" агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (1)