

09.00 цагт Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд ҮХААЯ-наас санаачлан Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд, дипломат ажилтнуудад салбарынхаа ойрын 4 жилийн бодлого чиглэлийг танилцуулах зөвлөлдөх уулзалт болно. Яамны удирдлагууд, Гадаадынн Элчин сайдууд оролцоно.
- Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын хоёрдугаар сарын Статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн бага хурал 11 цагаас өөрийн байрны 320 тоотод 11 цагаас болно.
-Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас Монгол улсад суугаа гадаадын элчин сайдуудад ирэх дөрвөн жилийн ажлаа энэ сарын 11-нд 09.00 цагт Чингис зочид буудалд танилцуулна.
-Фүкүшимагийн АЦС-ын ослын ойн өдөр буюу өнөөдөр 09.00 цагаас Сүхбаатарын талбайд Монголын цөмийн эсрэг болон байгаль орчны идэвхтнүүд “Цөмийн аюул баяртай” уриан дор цуглаан зохион байгуулна.