“Эзэгнэгч” кино өчигдөр ”Grauman’s Chinese Theater”-ийн дэлгэцнээ гарчээ
“48
цаг” богино хэмжээний кино наадамд оролцон шилдгээр шалгарсан “Absolute
pictures” багийнхан олон улсын богино хэмжээний кино наадам болох
“Filmapalooza”-д оролцсон байна.
“48
цаг” богино хэмжээний кино наадамд оролцон шилдгээр шалгарсан “Absolute
pictures” багийнхан олон улсын богино хэмжээний кино наадам болох
“Filmapalooza”-д оролцсон байна. Тэд энэхүү наадамд “48 цаг Монгол 2012” наадмын ялагч болсон “Эзэгнэгч” бүтээлээ сойхоор эх орноосоо мордоод нэлээд хэд хонож байгаа юм. Тэгвэл уг наадам өчигдөр “Wall of Fame” гудамжинд орших дэлхийд алдартай “Grauman’s Chinese Theater”-т болж өндөрлөжээ. Наадамд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 127 кино багийнхан оролцож шилдгүүдээ тодруулсан юм байна. Манай “Absolute pictures” студийн “Эзэгнэгч” кино өчигдөр Grauman’s Chinese Theater”-ийн дэлгэцнээ гарсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Энэхүү наадамд эцсийн хариу тун удахгүй гарах гэнэ.