

Дөрөвдүгээр сарын 14-нд болох сонгуульд нэр дэвшигчдийг орон нутгийн цагаар даваа гараг хүртэл бүртгэх аж. 40 настай Энрике Каприлес өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавест ялагдсан юм.
Харин Уго Чавесын баруун гар гэгддэг 50 настай Николас Мадуро түүний үйл хэргийг үргэлжлүүлэхээ амласан юм. Тэрбээр улсынхаа VTV-д өгсөн ярилцлагдаа “Би Ерөнхийлөгч, улсынхаа армийн комаандлагч болно. Учир нь Уго Чавес надад үүнийг тушаасан. Би түүний зааврыг дагаж ард түмэндээ туслах болно” гэжээ. Хорт хавдрын улмаас таалал төгссөн Уго Чавес өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол Николас Мадурог ерөнхийлөгчөөр сонгохыг ард түмнээсээ хүсч байсан юм.
Д.Идэр