

Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас ирсэн мэдээллээр 94 настай Нелсон Манделаг эмч нар хэд хэдэн үе шатаар үзсэний эцэст бие нь сайн байгаа хэмээн дүгнэсэн байна.
2010 оноос хойш олны өмнө бараг гараагүй Нелсон Мандела уушигны халдвар болон цөсний чулууны улмаас 12 сарын эхээр хагалгаанд орж, юм ярьж чадахгүй болтлоо доройтож байсан юм.
Нелсон Мандела Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч юм. Өмнөд Африкийн шүүхээс түүнийг арьс өнгөөр ялгавардан гадуурхахын эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн хэмээх шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсон юм. 1990 оны 2-р сарын 11-нд шоронгоос суллагдсаныхаа дараа Мандела эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Мандела 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 оны Нобелийн энхтайвны шагнал юм.
Д.Идэр