Сар шиний өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын “Тод манлай уяач” цол хүртсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ энэ сарын 16-нд буюу бямба гаригт цолны мялаалгаа хийх гэж байна.Цолны мялаалга хийж Цагаан хөтөлд их нас, соёолон морьдын уралдаан зохион байгуулах гэж байгаа. Тус наадамд түрүүлсэн морийг таван сая, айрагдсан морьдыг 1-4 сая төгрөгөөр шагнах ажээ. Түүнчлэн 6-10-т давхисан морьдыг тус бүр 500.000, 11-50-д давхисан морьдыг тус бүр 100.000 төгрөгөөр урамшуулах юм байна.


















































