
Япон улс цунами, газар хөдлөлт, цөмийн гамшигт өртсөн зовлонт өдрийг
хоёр дахь жилдээ эмгэнэн дурсаж байгаа талаар “Kyodo” мэдээлжээ.

Япон улс цунами, газар хөдлөлт, цөмийн гамшигт өртсөн зовлонт өдрийг хоёр дахь жилдээ эмгэнэн дурсаж байгаа талаар “Kyodo” мэдээлжээ. 2011 онд тус улсын зүүн хойд хэсэгт 9 баллын хүчтэй газар хөдөлж, цунами үүссэнээр 18 мянган хүн амиа алдсан билээ. энэ нь 1986 онд болсон Чернобилийн цөмийн туршилтаас хойшхи дэлхийн хамгийн том гамшиг болсон юм.
Амиа алдагсдыг эргэн дурсах арга хэмжээг нийслэл Токио болон цунамид ихээр өртсөн зүүн хойд хэсгийн хот дүүрэгт зохион явуулах аж. Мөн Япон улс даяар 3 сарын 11-ний өдрийн 14:46 цагт чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлэх юм байна.
Японы эзэн хаан Акихито болон Ерөнхий сайд Шинзо Абэнар Токиогийн гашуудлын арга хэмжээнд оролцох аж.
Д.Идэр