Эрдэс Баялаг Уул Уурхайн Бирж “Miner & Supplier 2013” уул уурхайн ханган нийлүүлэлтийн форумыг 2013 оны 3-р сарын 14, 15-нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэхүү форум нь Монгол улсын ханган нийлүүлэлтийн салбарт ажилладаг бүх компаниудыг хамардаг цорын ганц форум юм.Энэ удаагийн форум нь дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдох болно. Үүнд: Улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд багтана.
Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр өдрөөс өдөрт хүчээ авч байгаа салбар бол яахын аргагүй уул уурхайн ханган нийлүүлэлт. Өмнө нь төдийлөн анзаарагддаггүй байсан энэхүү салбарт өнөөдөр дэлхийн томоохон пүүсүүдийн ч анхаарлыг татах болжээ. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын магадгүй Монголчуудад хамгийн ашигтай, үр өгөөжтэй зүйл нь энэ ч байж болох юм. Энэ нь орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүн амыг ажлын байраар хангах нэгэн том хөшүүрэг байх нь дамжиггүй.


















































