ШӨХТГ-аас МАН-ын албан ёсны вэб сайтыг сонгуулийн сурталчилгаа эхлэх
хугацаанаас өмнө олон нийтийн сүлжээ ашиглаж сурталчилгаа явуулсан гэх
үндэслэлээр хаасан.

ШӨХТГ-аас МАН-ын албан ёсны вэб сайтыг сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацаанаас өмнө олон нийтийн сүлжээ ашиглаж сурталчилгаа явуулсан гэх үндэслэлээр хаах шийдвэр гаргасан. Харин уг шийдвэрийг МАН-ынхан дургүйцэж, өнөөдөр шаардлага хүргүүлэхээр болжээ. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол жагсахаар болсон байна. Жагсаад ч үр дүнд хүрэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгджээ.
МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших боломжтой талаар албан ёсоор иргэд, гишүүд, дэмжигчдээс санал авч тодруулах шийдвэр гаргасан. Тиймээс олон нийтийн цахим сүлжээ, өөрийн албан ёсны вэб сайтыг ашиглаж залуусаас санал авч эхэлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчсөн гэж үзсэн гэж ШӨХТГ-аас үзжээ.
Сэтгэгдэл (3)