Сирийн цагаачдын тоо 2013 оны эцэс гэхэд 2-3 дахин нэмэгдэж магадгүй хэмээн НҮБ мэдээлсэн талаар “CNN” онолцжээ.
Сирийн цагаачдын тоо 2013 оны эцэс гэхэд 2-3 дахин нэмэгдэж магадгүй хэмээн НҮБ мэдээлсэн талаар “CNN” онолцжээ. Сирид иргэний дайн хоёр жилийн өмнө эхэлснээс хойш сая гаруй хүн улсаа орхин дүрвэсэн байна. 2012 оны 12 дугаар сард цагаачдын тоо өдөрт дунджаар 3000-аар нэмэгдэж байсан бол өнгөрсөн хоёрдугаар сард энэ тоо 8000-д хүрсэн байна.
НҮБ-ын мэдээлснээр хэрвээ Сирийн асуудал шийдэгдэхгүй энэ хэвээр үргэжилбэл 2013 оны эцэс гэхэд цагаачдын тоо 2-3 дахи нэмэгдэнэ гэжээ.Сириэс дүрвэсэн ихэнх иргэд нь хил залгаа орших Ливан, Йордан, Турк, Ирак болон Египетийн орнуудад мөн Хойд Африк болон Ероп руу цагаачлах нь элбэг болжээ.
Д.Идэр


















































