

Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан хэлэхдээ, " Иргэдийн хурлаар санал болгож байгаа гол зарчим нь цагдаагийн байгууллага нь өөрөө зөвшөөрлөө олгочихоод хяналт тавьдаг. Энэ тогтолцоо нь буруу байна. Энэхүү зөвшөөрлийг цагдаагийн байгууллага биш нийслэлийн тээврийн газар олгодог байх саналыг оруулж өгч байгаа. Хоёрдугаарт, зарим гудамж, замууд өргөтгөл шинэтгэлээр өргөн баригдсан харин зарим нь хориглох ёстой обвьект дотроо байгаа гудамж, замуудын нэршлийг эл зөвшөөрөлд оруулж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн зөвшөөрлийг дагаад маш олон хүнийг чирэгдүүлдэг асуудлыг цэгцлэх бодлого барьж байна" гэв.
24tsag.mn