
Монгол улсад Маршалын алба байгуулах, Маршалын албаны тухай хууль батлах асуудал яригдаж байгаа.

Монгол улсад Маршалын алба байгуулах, Маршалын албаны тухай хууль батлах асуудал яригдаж байгаа. Тэгвэл энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлэхдээ, “Шүүхийн аюулгүй байдал, шүүгчийн аюулгүй байдал, шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах зүйлүүд манайд эзэнгүй байна. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо Монголд байхгүй. Энэ бүхнээс үзэхэд Маршалын алба үүсгэх шаардлага бий болж байгаа юм. Түүнчлэн шүүхэд дуудагдсан хэрнээ шүүхээс оргон зайлаад байгаа тэр хүмүүсийг хэн албадан баривчилж авчрах вэ?. Тэгвэл энэ чиг үүргийг Маршалын алба хэрэгжүүлнэ. Шүүхэд албадан авчрахаас өөр бусад баривчилгааг цагдаа болон бусад байгууллагууд өөрсдөө хийнэ. Түүгээр зогсохгүй, шүүн таслах үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд тэр битүүмжлэгдсэн хураагдсан зүйлээ аюулгүй байдал болон, хууль сахиулах үйл ажиллагааг хэн хариуцах вэ гэхээр Маршалын алба юм" гэжээ.
Сэтгэгдэл (1)