эрийн салбарын хивс, бууз, банш, нарийн
боов, талх, шар айраг, сүлжмэл, эдлэл, төмөр замын дэр мод, гурил,
хиаман төрлийн бүтээгдэхүүн, металл бэлдэц, металл бэлдмэл зэрэг үндсэн
нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.9 хувиас 2.7 дахин нэмэгдсэн нь
голлон нөлөөлсөн байна.

Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 615.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 66.8 тэрбум төгрөг буюу 9.8 хувиар буурсан байна.
Манай улс 2013 оны эхний хоёр сард дэлхийн 93 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1317.3 сая ам.дол, үүнээс экспорт 506.1 сая ам дол, импорт 811.2 сая ам долларт хүрсэн байна.
Харин том малын зүй бус хорогдол 2013 оны эхний хоёр сарын хэмжээнд 138.9 мян толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 77.9 мянган толгой буюу 1.3 дахин их байна. Мөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 32.9 тэрбум төгрөг буюу 11.1 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14.8 хувиас 2.0 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарын хивс, бууз, банш, нарийн боов, талх, шар айраг, сүлжмэл, эдлэл, төмөр замын дэр мод, гурил, хиаман төрлийн бүтээгдэхүүн, металл бэлдэц, металл бэлдмэл зэрэг үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.9 хувиас 2.7 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Т.Хулан