
Төрийн соёрхолт , МУГЖ Ц.Төмөрбаатар “Хамба фильм”-ийн “Улаан дөрвөлжин” хэмээх кинонд гол дүрийг бүтээсэн.

Төрийн соёрхолт , МУГЖ Ц.Төмөрбаатар “Хамба фильм”-ийн “Улаан дөрвөлжин” хэмээх кинонд гол дүрийг бүтээсэн. Тэгвэл энэхүү кино нь нээлтээ хийсэн өдрөөсөө л намын захиалгатай кино гэж хэлэгдэх боллоо. Энэ талаар жүжигчин Ц.Төмөрбаатар хэлэхдээ “Энэхүү кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн болохоор хүмүүс МАН-ын захиалгаар хийсэн гэж ойлгосон юм шиг байна лээ. Гэвч энэ кинонд ямарч улс төрийн захиалга байхгүй гэдгийг хэлмээр байна ” гэсэн юм. Сонирхуулахад, жүжигчин Ц.Төмөрбаатар Тагнуулын ерөнхий газрын 40 ангит уран сайхны кинонд тоглож байгаа. Мөн “Эр хүн болгож өгөөч” гэдэг жүжгээр кино хийхээр түүнийг гол дүрд тоглохыг санал болгоод байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/