
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх
Шийдвэр гүйцэтгэх алба тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Гантиг зам”
авто жолооны сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх алба тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Гантиг зам” авто жолооны сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан, В ангиллын жолооч мэргэжил олгох сургалтыг 2012 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд жирийн дэглэмтэй, гэм хорын төлбөргүй зургаан ялтныг хамруулан хичээллүүлж мэргэжил олгожээ.
Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь хорих 445 дугаар анги “Ноёлог” авто сургуулиас зохион байгуулж буй жолооны сургалтанд 20 ялтныг хамруулан мэргэжил эзэмшүүлэхээр ажиллаж байна. Хорих ангид зохион байгуулагдаж буй мэргэжил эзэмшүүлэх төрөлжүүлсэн сургалт нь мэргэжлийн дагуу хөдөлмөр эрхлэх, суллагдсаны дараа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (4)