Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 9, 10-нд Төв аймгийн Эрдэнэ суман дах “Чингисийн хөшөө” цогцолбор-т Монголын тэмээн поло, Спорт уралдаан, Аялалын холбоо “Тэмээн поло-2013” өвлийн фестиваль амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 12 баг тамирчид оролцсоноос нэгдүгээр байранд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын баг Хоёрдугаар байранд Өмнөговь аймгийн Манлай сумын баг Гуравдугаар байранд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын баг болон Тусгай байруудыг Өмнөговь аймгийн Мандал-овоо Ханхонгор сумын баг тамирчид тус тус шалгарч 10 сая төгрөгийн шагналыг хүртэв.Мөн тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүн болон тэмээний ноосоор хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээтэй зураг авахуулах үйлчилгээ, халуун хоол, ахуйн үйлчилгээ, тэмээний уналга эдэлгээний тоног хэрэгсэл, тэмээ унуулах зэргээр иргэдэд үйлчилсэн байна. Тухайн наадамд нийт зургаан аймгийн 20-иод сумаас 200 орчим тэмээ ирж Хурдан тэмээн уралдаан, тэмээн хөгжөөнт буухиа тэмцээн, Сайхан тэмээтэй хос болон тэмээн поло тэмцээнд оролцож шагнал авлаа.
Тэмээг олон нийтийн анхааралд хүргэж спорт, уралдааныг өргөн дэлгэрүүлж, ноос, сүүний үнэ өртгийг дээшлүүлснээр малчдын тэмээ өсгөх хүсэл эрмэлзэл эрс нэмэгдэж 10-хан жилийн дотор 100 гаруй мянгаар нэмэгдсэн нь Монголын тэмээн поло, спорт уралдаан, аяллын холбооныхны маргашгүй гавъяа зүтгэл юм. Харин 2013 оноос Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас дэмжиж хамтарсан нь энэ жилийн онцлог байв.



















































Сэтгэгдэл (1)